Хүмүүс: |
Өнөөдөр үүрийн 06:00 цагийн үед "Тавантолгой түлш" ХК-ийн ажилчин үйлдвэрлэлийн ослын улмаас амиа алдсан хэрэг гарчээ.
Ослын улмаас нас барсан ажилчин дөнгөж 22 настай байсан аж. Энэ талаар Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Энэхүү осол нь тус үйлдвэрт мэргэжлийн бус удирдлага Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль хэрэгжүүлж ажилладаггүйгээс болж гарсан” хэмээн мэдээлэв.