Zeus баг шагналынхаа 5000 долларыг Татварын албанд өгнө

2021/01/28
Share |
Хүмүүс:
Zeus баг шагналынхаа 5000 долларыг Татварын албанд өгнө

PUBG Mobile ДАШТ-нд Монголын Zeus баг гуравдугаар байр эзэлж, 100 мянган ам.долларын эзэд болсон билээ. 

Тэгвэл Монголын татварын алба мэдэгдэл гаргаж “Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотноо зохион байгуулагдаж буй PUBG Mobile дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол залуучууд амжилттай оролцож гуравдугаар байр эзэлж 100,000 $ шагнуулсан. Үүнтэй холбоотойгоор уг орлогын 40 хувийг татварт суутгаж авах тухай ташаа мэдээлэл сошиалд гарсан байна. Үүнтэй холбоотойгоор бяцхан мэдээлэл хүргэе.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 19.1.1.урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал болон тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнд 5 хувиар татвар төлнө гэж заасан байдаг. Тухайн шагнал авч байгаа улстай манай улс давхар татварын гэрээтэй бол давхардуулан татвар ногдуулахгүй байх зохицуулалт бий. Арабын нэгдсэн Эмират улстай Монгол Улс давхар татварын гээрээгүй юм. Хүүхэд, залуучууд та бүхэн уралдаан тэмцээнд амжилттай оролцож шагналын орлого олсон бол тухайн орлогын 5 хувийг улс эх орондоо татвар болгон хураалгадаг юм шүү” хэмээн бичжээ. 

Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдөнө хэмээн найдаж байсан Zeus баг шагналынхаа 100 мянган ам.долларын таван хувийг буюу 5000 ам.долларыг Монгол улсын татварын албанд тушаахаар болов.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
hi LUIVARCHIDAASAA TATAVARAA AV NAAD HYYHDYYDIIG TAIVAN ORHI HYYE
IP:37.47.199.102  2021-01-28 17:05:37
Зочин Битгий донгос шуналтай төР. Та нар ямар нэмэр оруулсан юм.
IP:203.91.115.47  2021-01-29 06:45:20
jh tatvaraa tul mangar batsaanuudaa
IP:202.126.89.195  2021-01-29 12:11:19
Иргэн Татварын албаныхан д өгөөд яадын бэ өөрсдөө аж амьдралдаа зориул тэд гар чинь угаасаа бид нарын татварыг хий дэмий үрэн таран хийдэг новшнууд шдээ
IP:122.201.21.186  2021-01-30 00:44:45
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.