Майхантай, цахилгаантай С.Ганбаатарын “цэмбэгэр” өлсгөлөн

2021/01/28
Share |
Хүмүүс:
Майхантай, цахилгаантай С.Ганбаатарын “цэмбэгэр” өлсгөлөн

Парламентийн чанга дуутай, “босоо” хочит С.Ганбаатар энэ сарын 21-н өдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд хугацаагүй өлсгөлөн зарласаар өнөөдрийг хүрчээ. Ингэхдээ бүр майхантай, унтах газартай, дулаахан дээрээс нь бүр майхандаа цахилгаан татуулчихсан гэж байгаа.

Учир нь цаг үеийн нөхцөл байдал, Covid-19 цар тахлын дэгдэлттэй холбоотой түүний аюулгүй байдал, хэв журмын хамгаалалт зэргээс үүдэн бөөгнөрөл үүсгэхгүй байх шийдвэрийг гаргаж буй нь энэ. Жирийн иргэдийг бодоход “тансаг” өлсгөлөн зарлаад байх шиг. Удахгүй нойтон өлсгөлөнгөө хуурай болгож, өөрийгөө шатаах ч тухай яриад амжсан түүнийг үеийн нөхөд нь эргэж очсоор. Тохой нийлүүлж суудаг УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хүртэл эргэж очсон гэхээр бас л аргатай юм даа.

Майханд нь зуух тавьж өгөх гэж байсан иргэдийн зуухыг цагдаа нар булаагаад, төв талбайд бөөн л муур, хулгана болсон дог. Ийм дүр зургыг өрөвдөв үү яав, Хүний эрхийн комиссоос өлсгөлөн зарлаж байгаа УИХ гишүүн С.Ганбаатарын байрлаж буй майханг цахилгаанаар хангах тухай асуудлыг цагдаагийн байгууллагад тавьж, харин Нийслэлийн цагдаагийн удирдах газраас холбогдох байгууллагад уламжласнаар  өчигдөр /2021.01.27/ майханг цахилгаанд холбуулж, гурван тенийг нэвтрүүлжээ.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Nyam Өлсөглөн зарлана гэснээс биш хөлдөнө гэж хэлээгүйшдээ майхадаа бнуу гадаа бнуу наад хүн чинь тэмцэлийн хуц хэлбэрт өөрийн бие мах бодио хохироон байж тэмцэж байхад хүн ёожилж бгам шиг нийтлэл бичхээ болиоч
IP:202.9.41.21  2021-01-28 16:48:56
Ме Сонгуулийн сурталчилгаагаа арай эрт эхэлчихсэн үү. Ганбаатарын ганц баатар болох сэдэв Оюутолгой шт. Ингэж хэвтээд Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй гэдгийг наадах чинь маш сайн мэдэж бга. Гэрээг өөрчөе гэвэл мэргэжлийн хүмүүстэй л хамтар.
IP:192.82.76.157  2021-01-28 19:22:01
zochin havar boltol hevteerei
IP:124.158.82.253  2021-01-28 19:55:56
Unshgch ingej ami nasaa zoliosolj ard tumnee urialj temtsej baigaa hund mash hundetgeltei handaasai, tuunees bish ali ongorson hoino ni amaa olohgui bitgii magt!
IP:195.80.55.61  2021-01-28 20:11:37
Иргэн Танайх ч мэдээллийн сүлжээ байж арай л увайгүй зүйл бичижбайна даа. Энэ чинь гишүүн асан Уянга. Мэдээллэгч сайт нь хүртэл хар массын мэдээлэл олхоор яахав дээ
IP:202.55.188.43  2021-01-28 22:58:45
zochin Ganbaa mandtugai!!!
IP:142.114.4.127  2021-01-29 09:02:55
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.