Хүмүүс: |
“Би чиний ажилтан юм уу” гэдэг үгээрээ сошиал трэндийн эзэн болж, хаана ч, хэнэггүй байсаар ирсэн улстөрч Б.Жаргалсайхан livetv.mn сайтын “livetalk” шоунд оролцжээ. Өдгөө Бүгд найрамдах намын даргын алба хашиж буй тэрээр “livetalk” шоуны үеэр “Монгол эмэгтэйчүүдийн үнэлэмж үнэхээр муудсан байна. Сүүлийн үед эрүүлжүүлэхийг эмэгтэйчүүд л дүүргэж байна. Дэндүү дураараа дарвагануур болсон, юм л бол тийм дуфль, ийм шуба авч өг, үгүй бол сална шүү гэдэг.
Ер нь эмэгтэйчүүдийн эрх гэж юу байсан юм, хуучин цагт хатавчнаас дээш ч гарж суудгүй байлаа шүүдээ. Хүүхэд гаргаад гэртээ хэвтэж байвал таарна. Үхтэл нь бамбирдаал, Үхтэл нь хүүхэд гаргуулж байх хэрэгтэй.” хэмээн хэлжээ.
Мөн тэрээр УИХ-ын гишүүн П.Анужингийн талаар “Их хурлын гишүүн хэн билээ аан тийм, тэр П.Анужин гэж нэг аальгүй юм 4 н өөр хүнээс 4 н хүүхэд гаргаж байна шүүдээ…Янxaны газраас ирсэн юмуу хаашаа юм, тэгэж болохгүй шүүдээ залуусд ямар үлгэр дуурайлал үзүүлээд байгаа юм” гэж өөрийн бодлоо илэрхийлэв.