“Luxurious” оргилуун дарсны компани 20 сая төгрөгөөр торгуулав

2021/01/28
Share |
Хүмүүс:
“Luxurious” оргилуун дарсны компани 20 сая төгрөгөөр торгуулав

"Цэс хайрхан"ХХК-ийн үйлдвэрлэн гаргадаг “Luxurious” оргилуун дарс “Советский” оргилуун дарсны шилэн дээр цаас нааж, худалдаанд гаргасан нь тогтоогдож, сошиалаар шуугиан дэгдээгээд байсан билээ. Тэгвэл тус компаниас оргилуун дарсны шил тасарсан учраас өөр дарсны шил ашигласан гэдгээ илэрхийлэн, уучлалт гуйсан байдаг.

Харин ШӨХТГ-аас уг оргилуун дарсны гомдлын дагуу хийсэн хяналт, шалгалтын дүн гарч, тус компанийг 20 сая төгрөгөөр торгожээ.


Учир нь тус компанид бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглодог атал хэрэглэгчийг төөрөгдүүлэх замаар худалдаж, хууран мэхэлсэн гэж үзжээ.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin teneg xvn xyyrch bgam shig , yadaxdaa sovetskii gsn hayagiig ni abch bgad naaxguidee.kkk
IP:202.70.40.205  2021-01-28 17:50:05
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.