Хүмүүс: |
Шинэ Ерөнхий сайд томилогдож, өөрийнхөө Засгын газрыг бүрдүүлэхээр битүүхэндээ л яарч буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй гэсэн бол бүрэлдэхүүний тал хүрэхгүй хувьд өөрчлөлт оруулахаар болж, өмнөх Засгийн газарт ажиллаж байсан аж ахуйн салбарын сайд нараа авч үлдэхээр болжээ.
Харин Гадаад харилцаа, Соёл, Сан, Эрүүл мэнд, Боловсрол, Байгаль орчны сайд нарыг солих бөгөөд шинээр томилогдох хүмүүс эхнээсээ тодорч эхлээд буй. Соёлын сайдад “Mongol HD” телевизийн захирал Ч.Номинг томилох санал яригдаж байгаа аж.
Хөрөнгөтэй айлын өв залгамжлагч тэрээр ажлын гараагаа “Тэрэлж” буудлаас эхэлж, өдгөө “Mongol HD” гэх айлыг удирдаж яваа чамгүй толгойтой нэгэн. Сүүлийн үед телевизийн шоу, контентоороо бусдаасаа ялгарч байгаа ч түүнд сайдад “горилох” санаа "өвөртөлж" эхлэв ээ.
Яахав хэвлэлийн салбарт 2011 оноос хойш тасралтгүй ажилласан гэдэг нь түүний тодотгол. Сүүлийн жилүүдэд телевизийн шоу контентоороо бусдаасаа онцгойрч яваа нь ч түүний нэг гавьяа гэж болох байх. Гэвч бүхэл бүтэн яам удирдах авьяас бий болов уу.