”МӨНГӨТЭЙ ГУЙЛГАЧИН-1”

2021/01/30
Share |
Хүмүүс:
”МӨНГӨТЭЙ ГУЙЛГАЧИН-1”

 

Сүүлийн үед сошиал орчин болоод улс төрийн талбарт Сү.Батболдын оффшор данс, нууц хөрөнгийн баримтууд шуугиан дагуулж эхэлсэн. Гэвч энэ бүхэн гүтгэлэг, хуурамч мэдээлэл болохыг Сү.Батболдын ажлын албанаас мэдэгдсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн асан С.Жавхлан Сү.Батболдын талаар цахим хуудастаа ийн бичжээ.
"Хүн гэдэг амьтан идэх уухаар дутаж өлсөх гэдэг тийм ч хэцүүд ордоггүй.
Хоногийн бор хоолоо бондойлгоод болохгүй бол үндэс ухаж идээд ч болтугай яаж ийгээд болгоод амьдардаг л хорвоо.
Харин "Нэр хугарахаар яс хугар" гэж олны өмнө нүүр хийх газаргүй ийм гутамшигтай байдалд орж толгойтой болгон шоолж, амтай бүхний элэг доог болно гэдэг хамгийн хэцүү гэсгээл ажээ.
Баахан зүйл хулгайлаад дарсан тэр нь ердөөсөө гарч ирээд бултайгаад болж өгдөггүй.
Хэчнээн их хөрөнгө зувчуулж хураагаад амьтан хүн нэг нүдээрээ харж чадахаа байтал жигшинэ гэдэг хамгаас эмгэнэлтэй.
Дандаа юм бүхнээс нууж нуугдаж амьдарна.
Олон давхар байр сав харь улсын төв талбайд чиг, гадаад далайн эрэгт чиг өчнөөнөөрөө байгаад байдаг очоод унтая аа, хэн мэдчих бол гээд нойр хүрдэггүй ээ!
Харь дансанд нэлээдгүй хэдэн бор юм байгаад байдаг гаргаад зарж үрж чаддаггүй ээ, хэн хүнгүй бас л бүгд мэдчихээд болдоггүй ээ!
Олон жил наанаа улс төрч гэгээнтний дүрд тоглож цаанаа улс амьтнаас хумсалж, сиймхийгээр нь сэм сэмхэн гулгуулсан тэр онгодтой одтой гэж ойлгож явсан цаг чинь нэгэнт энд хүрээд дуусжээ.
Одоо яаж ч хор найруулсан тэр нь урдных шигээ явдаггүй ээ! Үнэнд гүйцэгдэвээ гэж...
Хэчнээн мөнгө байлаа ч даналзаж чадахгүй мөнгөгүй хооснууд нь хажуугаар чинь нэр төр сайтай даналзаад л байдаг.
Унах гээд юмаа унаж чадахгүй, эдлэх гээд юмаа эдэлж чадахгүй гэртээ сул өрөөн дотроо гангалж гангалчхаад гадагшаа гараад ирэхээр ингээд гуйлгачин шиг болчих байсан л юм бол чи мөнгө хурааж, эд хурааж яах юм. Юуны төлөө юунд хүрнэ гэж ингэсэн байх вэ?
Энэ бол алтны гэсгээл, эрдэнэсийн хараал, эх орноо зарж үрж элэг сэтгэлгүй хандсаны хариу шан, үйлийн үр, мунхагын хар гай өөр юу ч биш!
Одоо түүнд бөгөөд хамсаатнуудынх нь хувьд маш хэцүү өдрүүд үргэлжилж, дотор нь харанхуйлж айдас нөмрөөд ирээдүй нь дэндүү гэрэлгүй байгаа.
Өдөр ирэх бүр л хийсэн нүгэл ил болж зовооно. Тэр тоолонгоор хүмүүст түүнээ нууж далдалж өнөөтхөөсөө тасдаж төлнө. Чимээгүй бай намайг авар гэж гуйна.
Энэ чигээрээ гүрийгээд байвал цаашид өөрсдөд чинь улам л хэцүү болно. Дээрдэхгүй бачуурна. Бие нь өвдөнө. Үсээ зулгааж орилмоор өдрүүд, нойргүй шөнүүд үргэлжилнэ.
Харин түүний дэргэд борогхон гэртээ борхон хэдэн үрсээ тойруулчхаад гэдэс цувдайгаа чанаж идээд, бор шөлөө уугаад бужигнаж инээлдээд л байж байгаа эцгийн нойр ямар амар амгалан, тайван сайхан хүрч байгаа бол. Эгэл түмэн чинь ийм л агуу. Эцэстээ энэ нь л гэгээн түмэн чинь л чамайг өдий зэрэгт хүргэсэн. Чи зөв байвал хэзээч чамаас урвахгүй элэг дэвсэх нь эх орон чинь эгэл түмэн чинь. Өөр хэн ч биш. Юу үнэн энэ л хатуу үнэн.
Харийн хүмүүс чамайг бодно гэж хэзээч үгүй, харин чамайг үргэлж мөлжихийг, ашиглаад хаяхыг л бодно.
Гадны гар хөл болж явахаар олондоо үнэнээ хэлээд сайхан хүлээлгээд өгчихвөл үр хойчид чинь хэрэгтэй. Уучилвал өр нинжин Монгол чинь л чамайг уучилж өршөөж чадна. Өөр дэлхийн хаанаас ч хайгаад чамайг хэн ч хайрлахгүй өрөвдөхгүй. Чамайг зүгээр л ашиглана.
Тэгэхээр чамд зөвлөхөд "Би ийм ийм алт хулгайгаар гаргасан, тэдэнтэй нийлж тийм тийм зүйлийг ингэж төдөн хувийг нь ингэж гусаж зувчуулсан" гээд нэгд нэгэнгүй баа бээгүй нэг ч зүйл үлдээлгүй дотроо онгойтол хэлээд үнэнээ хүлээвэл "мөнгөтэй гуйлгачин" биш бусад хулгайч нартаа ядаж зөв үлгэр үлдээх нэг л зөв гэж хэлж болох гарц өөрт чинь үлдсэн байна.
Яг ийм мөнгөтэй гуйлгачин ар араасаа ингээд зөндөө гарч ирнэ.
Ийм амь зулбаж яваа гуйлгачингуудыг хэдхээн цаасын аваад хууртаад сонгочихдог хүмүүс бас эвий дээ...
“НЭР ХУГАРХААР ЯС ХУГАР” гэж маш улбаатай углуургатай зүйл юм байгаа юмдаа хөөрхий.
Үргэлжлэл бий...
Хүнд-итгэн чилээсэн
Самандын Жавхлан
2021.01.30

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин Жавхланг бодвол энэ улсад хийсэн ч юмтай хэлэх ч үгтэй төлсөн татвартай бүтээсэн ажилтай хүн.чам шиг худлаа шоудаж яваагүй.бүү атаарх.чи хэдэн хүнд цалин өгч хичнээн хүнийг тэжээдэг юм.хичнээн төгрөгний татвар төлсөн.хэдэн төгрөг олчихоод өөртөө шингээж яваа чиний хажууд ажил хэрэгч.дуу дуулж хоолойгоороо олсон хэдэн төгрөгөө хойд нүхээрээ гаргахаас өөр гавьяа байгуулаагүй чамд хэлэх нэг зөвөлгөө бна. Чи битгий хуц аа
IP:202.126.89.208  2021-01-30 13:32:04
zochin Javhlan yag uneniig heljee.
IP:69.243.119.163  2021-01-30 13:42:15
Zochin Ene hulgaichiig songoson Suhbaatar toirgiin malnuud ni butsaan tataj yal shiitgeliig ni ogoorei! Mongolchuud SuBatboltoi boldgui bolood irsen boloh ch bolno.
IP:64.119.18.182  2021-01-30 15:16:48
Иргэн Яасан их өмөөрөх юм. Бүтэж үхэх нь. Хийсэн юмтай гээд ингэж хулгай хийж идэж хурааж болохгүй биз дэ. Одоо нэгэнт муу муухай нь ил болсон вм чинь хичнээн би хийсэн юмтай хүн гээд ямар ч нэмэргүй боллоо до
IP:124.158.84.49  2021-01-30 15:28:51
xf kk shn heljee
IP:66.181.186.205  2021-01-30 17:03:39
Нэмэндэй Сангийн. Сайдаар тохоонтомилогдчихоод ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж яаж болно оо!.Дааганаас унаж үхдэггүй, даравгараасаа болж шоронд ордог юмдаа.
IP:66.181.188.118  2021-01-31 01:47:12
irgen Mongoliin ard tumen gej daanch uragchgui nomhon dolgoon uher shig humuus bolood iim uhejbaisan luivarching 30 jil luivardsaniig ni medseer baij zuv zugeer haraad suuh yum Solongos shig shorond ni hataaj buh horongiig ni huraagaachee araidenduu yumaa
IP:180.70.47.75  2021-02-07 16:48:33
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.