Солонгосын жүжигчин Хён Бин гэрлэлтээ үгүйсгэлээ

2021/01/31
Share |
Хүмүүс:
Солонгосын жүжигчин Хён Бин гэрлэлтээ үгүйсгэлээ

Оны эхээр Солонгосын оддын үерхлийн тухай мэдээг Dispatch-ээс зарладаг билээ. Тэгвэл энэ онд “Crash landing on you” киноны гол дүрийн жүжигчид болох Хён Бин Сон Е Жин нар үерхээд найман сар болж буйг зарласан. Хос хоёр ч үерхлээ батлан, цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийсэн байдаг.

Халуун хайрандаа шатаж буй тэднийг гэрлэхээр шийдсэн тухай мэдээлэл хөвөрч эхэлсэн ч Хён Биний албанаас энэ талаарх мэдээлэл худал хэмээн үгүйсгэжээ. Тэрээр саяхан Сөүлийн эко ногоон хороолол гэгдэх Гүригийн тансаг зэрэглэлийн дөрвөн давхар пэнтхаусыг 4,3 сая ам.доллараар худалдан авчээ. Ийн том пэнтхаус худалдан авсныг фэнүүд болоод хэвлэлийн сайтууд Сон Е Жинтэй хамтран амьдрах бэлтгэлээ базааж байна хэмээн таамаглаж байжээ.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.