Хүмүүс: |
Хөл толгой нь олдохгүй байсан АН одоог хүртэл хоорондоо хагаралдсаар. Ц.Туваан, С.Эрдэнэ нар хоёр талд бие, биенийгээ буруутган, суусан ч зөвшилцөлд хүрч чадаагүй. Харин Үндсэн дүрмийн хорооны нэгдүгээр сарын 8-ны хурлаар С.Эрдэнийг Үндсэн дүрмийн 3.9.1.10 болон 3.9.1.15 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэн, хариуцлага тооцохыг Ц.Туваанд даалгасан байжээ. Үүний дагуу Ц.Туваан С.Эрдэнэд сахилгын шийтгэл оногдуулж, С.Эрдэнийг Ардчилсан намын гишүүний эрхээс найман жил хасжээ.
Удтал үргэлжилсэн Ардчилсан намын хэрүүл С.Эрдэнийн шийтгэлээр ингээд дуусах уу, цаашид үргэлжилсээр байх уу.