Хүмүүс: |
Нийгмийн даатгалын шимтгэлийг (НДШ) 2018 оноос 2.0%, 2019 оноос 1.0%, 2020 онд мөн 2.0% буюу нийт 5%-аар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байдаг ч 2020 онд цар тахлын улмаас үүнийг нэмэгдүүлээгүй байсан.
Харин Засгийн газраас аж ахуйн нэгжийн ажил олголтыг бууруулахгүй байхад дэмжлэг үзүүлэх зорилгоор НДШ-ийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн журмыг хэрэгжүүлсэн билээ.
Тэгвэл 2021 оны нэгдүгээр сараас НДШ-ийг 2%-аар нэмж 26% (Ажил олгогч-13.5%; Хувь хүн-12.5%) болгосноор шат дараатайгаар 5% нэмэгдүүлэх ажил үндсэндээ хэрэгжиж дуусчээ. Ингэхдээ мэдээж цар тахлын улмаас Засгийн газрын шийдвэрээр ажилчдын цалин хөлсийг бууруулахгүй олгох бодлогыг баримталж байгаа учир хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс 2.5% хөнгөлснөөр 10.5%-ийн шимтгэл төлөхөөр (Ажил олгогчийн төлөх шимтгэлийг тооцохгүйгээр) шийдвэрлэсэн байна.
Одоогийн байдлаар цалинд шууд нөлөөлөхгүй, ажил олгогчийн НДШ төлөлтөөс 3%, хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс 2%-ийг тус тус хөнгөлжээ.