Хүмүүс: |
Оюутолгойн асуудалтай холбоотойгоор нэгдүгээр сарын 25-наас эхлэн төв талбайд нойтон өлсгөлөн зарлаад байсан УИХ-ын гишүүн С.Ганбаатар зорьсон дүндээ хүрч, өлсгөлөнгөө нэгдүгээр сарын 29-ний өдөр зогсоосон байдаг. Цар тахлын хүнд нөхцөлд байгаа үед түүнийг майхан, цахилгаанаар хангаж, мөр зэрэгцэн суудаг их хурлын гишүүд нь эргэж тойрсоор дөрвөн өдрийг барсан. Энэ үед Хууль зүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хоёр ч удаа ирж уулзан, өлсгөлөнгөө зогсоохыг шаардан эцэст нь АНУ-ын Нью-Йорк мужийн дээд шүүхэд гаргасан нэхэмжлийн шаардлагыг хадгалж, шүүхийн үйл явцыг сэргээх хүсэлт хүргүүлж чадсан. Ийн тэмцлийн үр дүнгээ авч, өлсгөлөнгөө зогсоосон С.Ганбаатар гишүүн дөрвөн хоногийн дотор 10 кг жин хаяжээ.
Олон жил хэрүүл, тэмцэл хийсний дүнд заргаа авч чадсан С.Ганбаатар тун ч бахдалтай нь аргагүй "Оюутолгойн" асуудалтай холбоотой ажлын албанд ажиллахаар болов оо гэж.