Хүмүүс: |
Монголын ургац тариалангийн бизнест ноёлох байр суурьтай “Гацуурт” компанийн эзэн Л.Чинбат газар дээр ганц охинтой. Аавынхаа алган дээр бөмбөрч, энхрийлүүлсэн Ч.Номинг хар багаасаа үерхсэн Г.Бат-Эрдэнэ эхнэрээ болгон авч, өдгөө гурван хүүхдийн аав, ээж болсон.
Тэрбумтнуудын эгнээнд төвөггүй элссэн Л.Чинбатын хүргэн Батка ёстой аз, од нь шовойсоор. "Mongol HD" гэх их айлын олон нийттэй харилцах, продюсерийн үүрэг гүйцэтгэдэг Тэрээр олон нийтийн сүлжээнд чамгүй олон фентэй. Сүүлийн үед бүсгүйчүүд гэхээс илүүтэй эрчүүд нь олны өмнө гарч, нүүрээ тахладаг болсон жишгийг Баткагаас л харж болно.