Ц.Мянганбаяр “алтны” магнат” нэрнээсээ салж, “шалдаа” буув

2021/02/01
Share |
Хүмүүс:
Ц.Мянганбаяр “алтны” магнат” нэрнээсээ салж, “шалдаа” буув

Миссүүдийг гэргийгээ болгож, цагтаа цалгиж явсан “алтны магнат” Ц.Мянганбаяр өнөөдөр шүүхийн хаалга татаж сууна. “Гоёл”-ын тайзыг доргиож явсан топ хүүхнүүдийг онилж, ээлж дараалан шилж сонгосоор хамгийн отгон гэргийгээрээ О.Пүрэвдуламыг сонгосон байдаг. Гэвч тэдний хамтын амьдрал дөрвөн жилийн өмнө дуусгавар болсон. Топ Пүүжээ, мисс Ариунцэцэг гээд энэ цагийн сайхан хүүхнүүдийн экс нөхөр гэгдэх Ц.Мянганбаяр залилангийн хэрэгт холбогдож, олны өмнө харагдахаа больжээ.

Тэрээр Х.Даржаагийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт байрлах алтны орд газарт нөхөн сэргээлт хийх, алт олборлох чиглэлээр хамтран ажиллах гэрээгээр халхавчлан нэр бүхий иргэдэд их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогдсон.

Архангай аймгийн Цэнхэр суманд алт олборлох зөвшөөрөл бүхий 13 тусгай зөвшөөрөл дангаараа Ц.Мянганбаярын нэр дээр байсныг  2019 оны наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар цуцалсан байдаг.

Учир нь  “Монгол газар корпорейшн” ХХК   компанийн эзэмшиж байсан нийт 13 тусгай зөвшөөрлөөс зөвхөн дөрөв нь л байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан байжээ.  Иймээс Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай хуулиудыг зөрчсөн гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрлийг нь ийнхүү Засгийн газар цуцалсан юм. Ц.Мянганбаяр эдгээр лицензийг компани хооронд дамлан наймаалж ашиг олж, “Монгол газар корпорейшн” ХХК алтны лицензтэй талбайн нэг га газрыг 10 саяас эхлэн үнэлж, гэрээ байгуулан бусад компаниудаар алт олборлуулж байсан гэх мэдээлэл бий.

Иймд товлогдсон шүүх хурал хойшлогдож, гуравдугаар сарын 3-ны өдөр болохоор болжээ.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Яүёхши Olon huuhnuudiig buzarlaj, olon huuhed unchruulj baisnii chn uiliin ur, karma-gaa deelj dee
IP:202.131.227.42  2021-02-01 17:45:46
ee l dee hahaha Odoo nogoo Puujee muujee Ard tumni mis,Purevdulam yu yu ch bllee ted nar ni odoo evlelden negdej ene muu ovoodoo tuslah heregtei sh deetsagtaa zondoo l harj uzsen , ovoo bayjlaa sh dee , ue ueiin avgaichuudiinh ni nohruud mohruud ubaa mubaa nar ni bas tuslah heregtei sh dee
IP:192.82.72.52  2021-02-01 20:14:48
отгоо хөөрхий дө...өвгөрчээ .Пүүжээ Пүрэвдулам Ариунцэцэг нар харж үзээч
IP:64.119.18.140  2021-02-02 21:17:09
Irgen Olon emegteichvvded tuslasan tier emegteichvvd ni ach tusiig ogoh bailgvi dee. Hvn hinder tuslaj amidardag
IP:66.181.190.130  2021-02-03 11:27:30
Ххх Салсан нийлсэн бавалцсан бавуулсан хүүхнүүд нийлээд FB group нээгээд энэ хүндээ тусалмаар юм. Нилээн хандив цугларах бх шүү кккк
IP:103.57.95.38  2021-02-05 18:51:05
zochin Purevsuren minii anhnii hair gej hutsaad baisan bizdee odoo bas neg alt uhdag gartai niiltsen terniihee hucheer ami zuudag Ichdeggui haltar huuhen shuu Odoo bas bayan yumtai suusan chi huuhdiinhee etseg har ovgonoo harj uzeech Balair har shunaltai ene heden haltar huuhnuud mongotei bhd ni oorsdoo ovor ruu ni guij orood uhen hataldaj bulaatsaldaad baisanodoo ta nar harj uzeech muu ovgoniig
IP:180.70.47.75  2021-02-07 16:43:02
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.