Идэрээ хойд аавынхаа үнэнг дэлгэв

2021/02/02
Share |
Хүмүүс:
Идэрээ хойд аавынхаа үнэнг дэлгэв

Ц.Оюунгэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж мэдэгдснээс хойш түүний алхам бүр нь олны сонирхлыг татаж, гэр бүлийн гишүүн бүр нь анхааралд өртсөөр. Намынхаа лидер бүсгүй, чамгүй өндөр боловсролтой, хэд гурван бэстселлер ном бүтээсэн улстөрчийн хүү байна гэдэг Б.Идэр-Одод бахархууштай л хэрэг байх. Харин эрт цагт ханиа алдаж, бэлэвсэн бүсгүйн амьдралаар хэсэг явсныхаа дараа харийн хүнтэй суусан Ц.Оюунгэрэлд олны хэл ам тийм амар байдаггүй биз ээ. Тэгвэл энэ удаад Б.Идэр-Од цахим хуудастаа хойд аавыгаа өмөөрөн, түүний талаар багахан зүйл өгүүлжээ.

Тэрээр “Ээж улс төрийн хүн болохоор зайлуул муу хойд аавыг маань хар хэвлэлүүд янз бүрээр бичиж байдаг л даа.

Ээжтэй маань ханилаад 17 жил болж байгаа, Калифорниа мужийн уугуул хүн.

Жеффийг Ногоон Нүдэн Лам, Жаран Цагаан Хонь номуудын хамтран зохиогч гэдгийг хүмүүс анзаардаггүй. Дандаа л ээжийн ном гээд яриад байдаг. Ногоон Нүдэн Ламын эх хувь уг нь анх Англи хэл дээр бичигдээд, дараа нь Монгол хэлээр хэвлэгдсэн байдаг. Номуудын асар их судалгаа, нарийн нуанстай чимхлүүр хэсгүүд дээр манай хүн ажилладаг юм.

Ээжийн төгссөн Stanford-н их сургуультай халз өрсөлддөг топуудын нэг болох Berkeley-н их сургуулийг хуульчаар төгсөөд насаараа хүний эрхийн хуульч хийж олон орноор ажилласан. Дүүг маань багаас нь их сайн аав нь байж хүмүүжүүлсэн гэж боддог. Дүү маань одоо 2 хүүхдийн ээж болсон. Би яахав нилээн том болчихсон байсан болохоор илүү найз шиг л байдаг юм.

Би чамайг зээл авч байгаад ч хамаагүй их сургуульд явуулна. Зүгээр л санаа зоволтгүй хамгийн сайнаараа л зүтгэ гэж их сэтгэлд маань дэм өгдөг байсан. Тэгж бүтэн жилийн турш 6 сургуульд өргөдөл гаргаж, эссэнүүд бичиж, баахан хэлээ нүдсэний эцэст АНУ-д цаанаасаа 100% тэтгэлэгтэй 5 жил сурсаан.

Өөртөө итгэж чадаагүй үед тэгж сумладаг хүн хажууд байдагт талархаад баршгүй. Одоо ч гэсэн хэлсэн хэдхэн ухаантай бас хөгжилтэй үгээрээ надад их түшиг болдог хэвээрээ. Зах зухаасаа иймэрхүү хүн бий…” хэмээжээ.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zz Сайхан монгол бүсгүйг сайхан хайрлаж халамжилж яваа эр хүн дэ. Нэг ч гэсэн монгол бүсгүй тайван сайхан аз жаргалтай өөрийнхөөрөө амьдарч яваад би лав хувьдаа сайнаар л бодож явдаг.Жефф яав ч муу хүн биш
IP:139.5.218.54  2021-02-02 10:21:39
Н ОЮУНГЭРЭЛД АМЖИЛТ... ИДЭРЭЭ ХӨӨРХӨН ХҮҮ ШҮҮ.САЙН ХҮНИЙ ҮР ЭЭ ГЭЖ...
IP:202.126.90.105  2021-02-02 10:45:57
ider Od iedereen xamar ni eejiinxee xamartai adilxan bna
IP:104.172.106.39  2021-02-02 12:10:53
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.