Хүмүүс: |
Тамгаа гардаж, тангарагаа өргөнгүүтээ л хослолоо “нимгэлээд” Ерөнхий сайдынхаа ажилд орж эхэлсэн Л.Оюун-Эрдэнэ өнөө өглөө МҮОНРТ-ээр ажлаа ярьж сууна. Аргагүй л залуу насны эрч хүч, ааг омог байна аа байна. Тэгвэл шинэхэн сайдын өөрийн орлого, хөрөнгө хэд байдгийг түүний ХОМ-ээс сонирхъё.
Л.Оюун-Эрдэнийн өөрийн орлогоо 2015 онд 178 сая, 2016 онд хоёр дахин өсөж, 313 сая, 2019 онд 233 сая төгрөг гэж мэдүүлжээ. Тэрээр 244 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай, 100 сая төгрөгийн хадгаламж, 100 сая төгрөгөөр үнэлэх малтайн дунд хурдан удмын адуу тав байгаа юм.
Мөн “Херо” энтертайнмент групп ХХК-ийн 50 хувийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эзэмшдэг юм байна.
Өөрийн орлого: 233,526,910 төгрөг
Гэр бүлийн орлого: 14,400,000 төгрөг
Орон сууц, барилга байгууламж: 244,000,000 төгрөгийн нэг орон сууцтай
Тээврийн хэрэгсэл: 28,000,000 төгрөгийн
Toyota, Highlander- 1
Мал, аж ахуй: 100,460,000 төгрөгийн малтай (Хурдан удмын адуу-5, Адуу-17, Үхэр-69, Хонь-124, Ямаа-163)
Газар: Байхгүй
Үнэт эдлэл: 60,500,000 төгрөг
Хадгаламж: 100,630,140 төгрөг
Авлага: Байхгүй
Зээл: Байхгүй
Компани нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Херо энтертайнмент групп ХХК 50 %, Хүлэг контент ХХК 100%
Эрх, патент, тусгай зөвшөөрөл: Эрх 2