“Батсүмбэр” ахмадын асрамжийн газрын өндөр настан осгож нас баржээ

2021/02/03
Share |
Хүмүүс:
“Батсүмбэр” ахмадын асрамжийн газрын өндөр настан осгож нас баржээ

Төв аймгийн Батсүмбэр суманд үйл ажиллагаа явуулдаг ахмад настнуудын асрамжийн газар нүдэнд ил харагдах нь сайхан боловч дотроо тун хэцүүхэн газар. Хөгжлийн бэрхшээлтэй, асрах хүнгүй өндөр настнууд очдог тус газарт нэг сарын өмнө 62 настай ахмад настан асрамжийн газрынхаа гадна осгож, нас барсан байдалтай олджээ.

Нас барсан иргэн агаарлахаар нэгдүгээр сарын 03-ны орой асрамжийн төвөөсөө гарч явсныг хэн ч мэдээгүй аж. Тэр өдөртөө эргэж орж ирээгүй ахмад настан маргааш өдөр нь хашааны гаднах хогийн савны хажууд суугаагаараа хөлдсөн байдалтай олдсон байна. Талийгаачийг Цагдаагийн байгууллагаас “ослоор нас барсан” хэмээн тэмдэглэсэн ч тус асрамжийн газрын ажилчид, жижүүрт нэг ч хариуцлага оногдуулаагүй гэнэ.

Гаднаас тусламж, хоол хүнс очдог ч хүрэх ёстой хүмүүст нь хүрдэггүй, асрамжийн газрынх нь хураагаад авчихдаг гэх. Нэгэнт өндөр нас дарчихсан, харж үзэх хүнгүй гээд ахмад настнуудаа бөөрөлхөх тохиол ч ганц хоёроор тогтдоггүй гэнэ. Тойрч суугаад буу халсан төдий хэдэн комедиан нарыг шалгуулах, контентыг нь шүүмжилж, цаг заваа үрэхийн оронд ахмад настнуудаа анхаарлаа хандуулвал яасан юм бэ, УОК, Мэргэжлийн хяналтынхаан...

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Иргэн Бүртгэж тоо авдгүймүү ямар хариуцлагагүй юм бэ.Амийг нь нэхэх хүнгүй болохоор ингээд дараад ямарч хариуцлага тооцохгүй өнгөрчиж байгаа юм уу
IP:122.201.24.166  2021-02-03 13:51:54
Яаманд нь хэлээч Асрамжийн газар чинь Хөдөлмөр, нийгэмхамгааллын яаманд хамааралтай биз дээ. Тэд нар нь хандаач, юм л бол УОК гэж балайрах юм
IP:66.181.169.70  2021-02-03 14:14:06
Зочин Тэр хүмүүсийн тэтгэвэр гэж байгаа л байх тэрийг нь өөрсөнд нь зарцуулдаг болов уу мөнгө авдаг авдаггүйгээ мэдэхгүй хүмүүс зөндөөн байгаа бүгд л аав ээжээс төрсөн ингэж настангууддаа хатуу хандаж болохгүй ш дээ
IP:103.26.194.147  2021-02-03 15:23:12
йа эээ хөөрхий дөө Нөгөө харьяалах Захиргааны нэгжийн мануухай Прокурор шаардлага хүргүүлж болно ш дээ Сэтгэлгүй чадваргүй хоолны савнууд. галзуугийн эмнэлэг гээд бас нэг эзэнгүй газар байна
IP:103.11.195.34  2021-02-03 16:41:39
um ma ni pad me hum um ma ni pad me hum
IP:192.82.71.245  2021-02-03 22:34:34
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.