Модель Ээгийгийн зодоон эрчээ авч, прокурорт шилжжээ

2021/02/04
Share |
Хүмүүс:
Модель Ээгийгийн зодоон эрчээ авч, прокурорт шилжжээ

Хаалттай хаалганы цаана хамтран амьдрагч, эхнэр, найз бүсгүйгээ удаа дараа зоддог үйлдэл хаа сайгүй бишгүй л гардаг. Бид дасчихсан, эсвэл мартчихдаг болохоор ил гарах нь тийм ч их биш. Харин өнгөрөгч нэгдүгээр сарын 31-нд модель С.Эрдэнэцогтын найз бүсгүй Г.Ганчимэг сошиал хаягтаа найз залуудаа зодуулсан гэх нотлох баримтууд дэлгэж, сенсаци дэгдээв. Төд удалгүй зураг, баримтаа устгасан ч зодуулсан Г.Ганчимэг нөхрөө өмөөрөн тайлбар хийсэн. Тэрээр “Надад гар хүрсэн нь үнэн. Гэхдээ энэ чинь хэдэн сарын өмнөх явдал. Та нар ямар муухай хүмүүс вэ” гэж уйлан ярьсан байдаг.

Гэтэл эл хэрэг эрчээ авч, прокурорт шилжжээ. Учир нь Хан-Уул дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст нэгдүгээр сарын 28-ны өдөр С.Эрдэнэцогт хамтран амьдрагч Г-г зодсон гэх дуудлага ирсний дагуу шалгаж, хэрэг үүсгэн шүүхээр шийдвэрлүүлэхээр болжээ.

“Гар хүрч, хоолой багалзуурдсан нь үнэн. Гэхдээ хэдэн сарын өмнөх явдал шүү дээ” гэж хэлсэн Ээгий, Ганаа хоёр худлаа хэлэв үү, эсвэл хэрэг хариуцсан цагдаа худал ярив уу.

 Ч.Батхүслэн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
зочин Охидуудаа ингэж битгий найз залуугаа өмөөр! Нэг гар хүрсэн бол үргэлж гар хүрч байна гэж ойлгоорой. Энэ бол хүчирхийлэл
IP:202.126.89.144  2021-02-04 10:43:10
Z Stockholm sindrom gedeg ug baidag um. Utga ni hohorogch huchirhiilegchees setgel sanaanii huvid haraat bolson gesen ug. Tiim tohioldold oorsdiigoo buriitgah esvel huchirhiilegchee omoorch zavsriin baidald ordog. Ene ni setgel zuin emgeg bolood hihirogch nart tugeemel baidag. Ene zaluu bol zasarshgui huchirhiilegch um baina. Hoorhii bushii setgel zuichid handaasai. Daraa udahgui dahiad l zodno. Hemneltei davtagddag huchirhiilliin classic huvilbar bna.
IP:98.169.33.79  2021-02-04 12:06:18
ww naiz busgui ehner 2 adilhan uu.naiz busgui gej bicheed ......nuhruu umuurun geheer ehner bolgood bichihiin
IP:202.70.34.89  2021-02-04 12:36:43
иргэн Хаха хэдэн сарын өмнө зодуулсан зургаа гэнэт л тавимаар болоод тавьж л дээ. 1 шуба авахуулах гэсийм байлгүй дээ
IP:202.126.92.226  2021-02-04 13:52:49
Зугатаа Нэг гар хүрсэн бол ч дэмий дээ. Хүүхэдтэй болоогүй дээрээ зайгаа авсан нь дээр.
IP:94.175.144.43  2021-02-05 02:43:22
Зочин Хүн болож төрчөөд хөгжил дэвшилтэй зуунд амьдраж байж нэг нь багалзуурдаад нөгөө нь багалзуурдуулаа д тэгээд энэ бүхний ард хайр дурлал яриад амьдраад байж боллхгүй.эхэлсэ
IP:192.82.75.181  2021-02-07 12:16:29
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.