Сайжруулсан түлшний уршиг ийм л байна

2021/02/04
Share |
Хүмүүс:
Сайжруулсан түлшний уршиг ийм л байна

Сайжруулсан түлш хэрэглэсээр утаа багасч байгаа боловч түүнээс гарах эрсдэл ганц нэгээр тогтохгүй гарч ирсээр л буй. Түүхий нүүрс хэрэглэхээ больсноос хойш гэртээ угаартсан хүмүүсийн тоо хэсэг эрчээ авч, асуудал дагуулж эхэлсэн. Одоо хүртэл нүүрснээс болж гэртээ угаартсан хүмүүс байсаар л. Саяхан сайжруулсан түлшний үйлдвэрт 20 настай залуу бутлагч машинд орж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Энэ харагдаж байгаа орчин бол Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд байрлах "Тавантолгой түлш" ХХК-ийн сайжруулах түлшний үйлдвэрийн ойр орчмын айлууд. Сайжруулах түлшний үйлдвэрээс гарч буй утаа тортог.

Түлш хэрэглэж байгаа иргэд угаартаж, хордохоос гадна утаа тортог нь дарагдаж амьдрах орчноо бохирдуулсаар л байх хэрэг үү. Уг үйлдвэр 128 тэрбумын өртөгөөр баригдсан гэж байгаа. Жил ирэх бүр утаа багассан гэгддэг ч агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлсээр л байгаа нь жигтэй хэрэг. Утаа, агаарын бохирдол мэдээж ганцхан жилийн дотор арилах амар зүйл биш. Гэвч технологио сайжруулж, үйлдвэрээс гарах утаа, тортогоо хянамаар юм. Хорооны иргэд цасаар биш тортогоор хучигдаж, амьдрах орчноо бохирдуулж, эрүүл мэндээрээ хохирч сууна.

З.Пунцаг

 


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Chernobyld iluu nasalna shu shulsenbaatart kommunist tochignuudiin dund yargaluulj tamlagdsnaas chernobyld amidarsan n deer
IP:103.26.193.242  2021-02-04 18:49:35
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.