Б.Ундармаагийн “идсэн” 345,5 тэрбум төгрөг хаана байна вэ

2021/02/05
Share |
Хүмүүс:
Б.Ундармаагийн “идсэн” 345,5 тэрбум төгрөг хаана байна вэ

Одоогоос хэдхэн жилийн өмнө бага хүүтэй, өндөр зээл олгодог ЖДҮ-ийн сангаас улстөрчид болоод хөрөнгөтэй бизнесмэнүүд хэдэн сая, тэрбумаар нь зээл авсан илчлэгдэж, түмний шившиг болж байв. Хаанаас юунд, яаж, аль компанидаа зээл авсан гэдэг нь нотлогдоод байхад ичих булчирхайгүй манай улстөрчид эхнээсээ “би аваагүй, манай дүү авсан юм байна лээ. эрдэнэ шиг ахтай гэдгээ мартчихсан бололтой” гэж хээв нэг зогсож байсан юм даг. Зээл авсан УИХ-ын гишүүд дундаас Б.Ундармаа өөрийн хамаарал бүхий "Доктор мэйж" компанидаа 800 сая төгрөгийн зээл авсан хэрэгт буруутгагдаж, шүүхээс 2,8 жилийн ял авсан. Гэвч эрүүл мэндийн шалтгаантай хэмээн түүнийг давж заалдах шатны шүүх хурлаас суллаж, 40 сая төгрөгөөр торгосон болоод явуулсан.

Улсад 345,5 тэрбум төгрөгийн хохирол учруулчихаад 40 сая төгрөгний торгуулиар аргалчихдаг Б.Ундармаагаас татварын мөнгөө авахыг иргэд шаардаж эхлэв. Нээрэн л улсад, төрд их хэмжээний хохирол учруулсан ганц хүн байхад иргэдийн татвар, татаас нэмэгдээд барахгүй хэвээр. Ялангуяа хөл хорионоос болж, цалингаа ч тавьж чадахгүй байгаа олон арван жижиг, дунд үйлдвэрийнхэн, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд бүсээ чангалж суугаа энэ үед татвараа нэмсээр л байх. Зарим нэг хүний идсэн мөнгийг иргэдээр төлүүлэх нь хэмээн тун уурсангүй байгаа олон нийт эхнээсээ Б.Ундармаа гишүүний авсан мөнгийг буцааж авъя гэсэн давалгаа хүртэл өрнүүлээд амжив.

З.Пунцаг

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
хро Энэ балиар авгайг шоронд хийгээч.
IP:43.228.131.110  2021-02-05 16:35:35
зочин заавал эрүүл мэндийн даатгалын 345 тэрбум төгрөгийг төлүүлэх ёстой . Тэр ЖДҮ гээс зээл авдаг компанийг нь дуудлага худалдаанд оруулж зараад бүх хөрнөгийг зарж байгаадтөлүүлэх ёстой.
IP:192.82.72.25  2021-02-06 20:18:41
зочин наадахаа шоронд хийхгүй байж байгаад ард түмний мөнгийг төлүүлээд дараа нь шоронд хий
IP:192.82.72.25  2021-02-06 20:19:52
Arai ch dee Ene avgain buh huringiig huraaj avah heregtei !!!
IP:122.201.21.246  2021-02-06 23:23:27
Хулгайч Энэ авгайгийн бүх хөрөнгийг хурааж аваачээ. Энэ авгайгаас болж ажил хийж нийгмийн даатгал төлж байгаа бүх хүмүүсийн нийгмийн даатгал өсөж байна. Гар дээр авдаг хэд маань буурч байна
IP:202.21.111.10  2021-02-08 10:46:40
w say tugrug netkapital-s zeeleedodoo huuteigee 2 say bolson geed shuuhed ugsun ..tegtel zarim humuus n yagaad baigaam becovid gaigui bolbol zeelee tulnu bi
IP:202.70.34.89  2021-02-08 19:15:24
Teneg yum be buur uur hurchlee Shorond suulgah yahav, munguu l avch uz. Bidnii tatvariig bitgii nemeed bai l daa. Odoo buhimdal turuud bh bolj. Arai l bn shuu
IP:66.181.186.152  2021-02-09 07:24:56
fgh Nasandaa barahgui ene ih hurungiig yah gej baigaa um bol ih luivar hiih ur huuhded chin muu daa. Uiliin ur gej bas bii shuu.
IP:202.126.89.245  2021-02-09 18:48:23
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.