Хүмүүс: |
50 насны босгон дээрээ бие даасан тоглолтоо хийж, “Буянт-Ухаа”-г доргиогоод амжсан Т.Ариунаа тэрсхэн өссөн хоёр хүүтэй. Үргэлж тайзан дээр гялалзаж, олны өмнө нүүр тахалдаг түүний ард бат зогсох гурван эр бий. Саяхан л ахлах сургуулиа дүүргэж, хэвлэлийн хуудсанд эцэг, эхийнхээ нэрээр тодорч байсан Б.Алдар, Б.Өнөболд нар эрийн цээнд хүрч, хадмын хаяа сахиж суух болсон.
“Тэнгэр шиг бай” тоглолтын үеэр найз бүсгүйгээ ээжтэйгээ хамт дуулуулж, хэсэгтээ л хайрын амтанд бялуурч явсан Б.Өнөболд “эрос” хатагтай Т.Ариунааг ахаасаа түрүүлээд эмээ болгох нь уу гэтэл удалгүй дуулж, бүжиглэдэг, авьяаслаг найз бүсгүйгээсээ салж одсон. Гэтэл саяхан валентины баяраар шинэхэн найз бүсгүйгээ ил гарган, бие биендээ хайрын мэндчилгээ дэвшүүлж, харилцаагаа бататгаж эхэлжээ.