Д.Нямхүү ажлаасаа хууль бусаар халагдсан хэмээн шүүхэд гомдол гаргав уу

2021/02/19
Share |
Хүмүүс:
Д.Нямхүү ажлаасаа хууль бусаар халагдсан хэмээн шүүхэд гомдол гаргав уу

Иргэдийн дуу хоолойгоо нэгтгэсэн тайван жагсаалын дүнд нэгдүгээр сарын 20-нд Эрүүл мэндийн сайдын тушаалаар эрүүл мэндийн салбарын цөөнгүй хүмүүс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүнд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг нэгдүгээр сарын 21-нд захирлын суудлаас нь буулгаж, ажлаас нь чөлөөлсөн. Өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, дөнгөж төрсөн бүсгүйгээс уучлалт хүртэл гуйгаад амжсан. Гэтэл Д.Нямхүү эмч ажлаасаа хууль бусаар халагдсан хэмээн шүүхэд гомдол гаргасан гэв.

Тэрээр ХӨСҮТ-д 1997 оноос хойш ажиллаж эхэлсэн бөгөөд 2007 онд сонгон шалгаруулалтад тэнцэж, тус төвийн захирлаар томилогдож байжээ. Энэ хугацаанд гурван удаа жил хүрэхгүй хугацаагаар захирлын ажлаас завсардаж байжээ.

Энэ удаад чөлөөлөгдсөн явдлаа тэрээр хуулийн байгууллагаар шийдвэрлүүлж, эцсийн дүгнэлтээ гаргахыг хүссэн бололтой. Цар тахал дөнгөж тархаад сэтгэл түгшүүртэй байсан үед Д.Нямхүү эмч гэртээ ч харих завгүй хонон өнжин, ковидтой тэмцэж, хоёргүй сэтгэлээ зориулж байсан түүнийг ард түмэн хайртай эмч хэмээн цоллоод амжсан. Гэвч жилийн дотор өрнөсөн үймээн дунд түүнийг сандалнаас нь зөөлөн буулгачихсанд сэтгэл дундуур үлдэв үү дээ.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zzz Za boiiod uguuchee tetgevertee gar saihan mungu iddeg suudlaa aldahgui geed uheh ni . Ter haldvartiinshoron shig emnelgiig harahad halah ch bagadna zugeer
IP:94.11.16.22  2021-02-19 17:52:34
Irgen Sain ajillaj bsan.amjilt!
IP:24.13.36.85  2021-02-19 21:14:50
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.