Харвард төгссөн Ерөнхий сайдын шинэ зөвлөхүүд

2021/02/19
Share |
Хүмүүс:
Харвард төгссөн Ерөнхий сайдын шинэ зөвлөхүүд

Ерөнхий сайдын суудлаа аваад сар ч хүрээгүй байгаа  шинэ сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн зөвлөхүүдээ томилжээ. Харвардын диплом өвөртөлж, улс төрд залуу лидерүүдийн төлөөлөл гэдгээ харуулаад амжсан тэрээр өөрийн зөвлөх, сайдуудаа мөн л харийн өндөр боловсрол эзэмшсэн гавал гаруудыг “сугандаа” хавчуулах нь уу гэтэл төсөөлснөөс өөр сонголт хийв. Гэвч тэд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүдийн нэг.

Түүний олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах зөвлөхөөр А.Амундра, эдийн засгийн бодлого, төсөл хөтөлбөрүүдийг хариуцсан зөвлөхөөр Т.Хаш-Эрдэнэ, Хууль зүйн бодлого хариуцсан зөвлөхөөр Л.Цэдэвсүрэнг томилжээ.

А.Амундра саяхан МАН-д элссэн бөгөөд Монголын медиа салбартаа тэргүүлэгч news.mn-ийг үүсгэн байгуулсан гавьяатай.

Т.Хаш-Эрдэнэ 2017 оноос эхлэн МУ-ын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн орон тооны бус зөвлөхөөр, 2018-2021 онд Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж байжээ. Түүнийг нийгэм, эдийн засгийн, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг гэдгийг мэдэхгүй хүн ховор. Тиймдээ ч бизнесийн салбар, төрийн албанд танигдсан адтай нөхөр бий.  

Харин хууль зүйн бодлого хариуцсан зөвлөх Л.Цэдэвсүрэн 1994 онд МУИС-ийн хууль зүйн сургуулийг төгссөн, хуулийн магистр цолтой нэгэн. Соёлын яамнаас ажлын гараагаа эхэлж, 1996-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөхөөр, 2000 оноос БСШУСЯ-нд хуулийн хэлтсийн даргаар, төрийн нарийн бичгийн даргаар, 2020 онд Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байжээ.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Иргэн Еөктэй түрийвч, сэтгэл 2-оо нэгтгэсэн Баясаагийн гарын хүнээр PR-aa хариуцуулна гэхээр Оюук ахаасаа хамааралтай л байна. Жимс модноосоо хол унадаггүй ээ гэж
IP:66.181.191.168  2021-02-19 15:37:49
fnldtuxdt MCEcsSekqgomxauinl, [url=http://imaacvgbouym.com/] imaacvgbouym[/url], [link=http://gpbbqpqvdxsa.com/ ]gpbbqpqvdxsa[/link], http://esxwhkxffife.com/
IP:5.188.48.3  2021-02-20 12:28:04
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.