Хүмүүс: |
“Зүрх мартахгүй” төслийг санаачлагч, олон бяцхан үрсийн зүрхийг эмчилсэн Б.Болдсайхан эмч эх орондоо иржээ. Тэрээр төслийнхөө хүрээнд ээлжит хагалгаагаа хийх зуураа ухаан алдан, эмнэлэгт хэвтэн эмчүүлж байсан. Гэнэт өвдсөн түүнийг ходоодны хорт хавдартай хэмээн оношилж, яаралтай хагалгаа хийлгэхээр Солонгос улсыг зориод байсан билээ. Тэгвэл түүний хагалгаа тун амжилттай болж, хими эмчилгээ хийлгэж эхэлсэн байна.
Саяхан түүний “Зүрх мартахгүй” төслийн хүрээнд хийж буй гол судасны төрөлх гажгийн мэс заслын эмчилгээг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцахаар болжээ.