Хүмүүс: |
Энэтхэг улсаас манай улсад хандивлах өөрсдийн үйлдвэрлэсэн АстраЗенека вакцины 150 мянган тун вакцин өчигдөр ирсэн билээ. Тэгвэл хамгийн эхний вакциныг 11.40 цагт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэж, иргэдээ уриалахаар болсон. Үүний дараа эрүүл мэндийн сайд В.Энхболд тариулж иргэдээ уриалах юм.
Эхний ээлжийн вакцинжуулалтад эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд, цар тахлын үед ажиллаж буй цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг албан хаагчид хийлгэхээр болоод байна.