О.Тэмүүжингийн хүү Анар-Од ”Хотулун гүнж” кинонд тогложээ

2021/03/01
Share |
Хүмүүс:
О.Тэмүүжингийн хүү Анар-Од ”Хотулун гүнж” кинонд тогложээ

“Шүүдэр” продакшны хоёр дахь түүхэн сэдэвт кино төсөл болох “Хотулун гүнж” УСК ирэх арваннэгдүгээр сард цацагдахаар төлөвлөжээ. Өрнө дорны түүхэнд мөнхөрсөн бөх гүнж Хотулуны тухай өгүүлэх уг киноны гол дүрийг жүжигчин М.Цэрэндолгор бүтээж байгаа аж. “Тютю” киноны гол дүрээр олонд танигдаж, мэргэжлийн ур чадвараа харуулаад амжсан тэрээр ОХУ-д Театр урлагийн дээд сургуулийг /ГИТИС/ жүжигчний мэргэжлээр төгсчээ.

Киноны ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал, ерөнхий зураглаачаар Г.Бат-Ирээдүй, ерөнхий зураачаар Л.Батбилэг ажиллаж байна. Зураг авалт нь талдаа орж буй тулаант төрлийн уг кинонд жүжигчин О.Тэмүүжингийн хүү Анар-од аавынхаа тоглож байгаа дүрийн бага насанд тогложээ. Жүжигчин аав, ээжтэй урлагийн гэр бүлд төрсөн Анар-Од аавынхаа залгамж халааг авч, жүжигчин болох замналаа эхлүүлэв бололтой.

 

 

 


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
т хөөрхөн юм бэ
IP:64.119.17.247  2021-03-01 20:41:52
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.