Хагаралтай байсан МАН, МАХН 10 жилийн дараа эвлэрснээ зарлав уу

2021/03/01
Share |
Хүмүүс:
Хагаралтай байсан МАН, МАХН 10 жилийн дараа эвлэрснээ зарлав уу

Өнөөдөр МАН байгуулагдсны 100 жилийн ой тохиож байна. 1921 оны гуравдугаар сарын 1-ний өдөр МАН байгуулагдснаар монголын анхны улс төрийн хүчин бий болсон байдаг. Ингэж явсаар 90 гаруй жилийн дараа тогоон дотроос Н.Энхбаяр өрх тусгаарлаж, МАХН байгуулсан нь 2010 он. Энэ оноос хойш хоорондоо хагаралдаж, бие бие рүүгээ дайрч, тогоон дотроо олигтой ааш зан гаргаж чадахгүй явсаар 11 жил өнгөрчээ.

Тэгвэл өстөн дайсан мэт байсан улс төрийн хоёр том бүлэглэл хоорондоо нэгдэж, МАХН байхаа больж, МАН болсноо зарлав.

Өнөөдөр МАН-ын удирдлагууд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөхдөө Н.Энхбаярыг голдоо хийж яваа нь тун сонихон. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн чухам яагаад ийм үйлдэл гаргах болсон нь сонгуулийн дараа л ил болох биз. Одоогоор парламентын суудлыг эзэгнэж, АН-ыг хуга дарж суугаа МАН алсын бодлогоо хэрэгжүүлээд эхлэв.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Kk Medreluud, uur hiih yum alga uu?
IP:66.181.178.91  2021-03-01 18:28:44
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.