”Лукатай гэр бүл салдаг”

2021/03/01
Share |
Хүмүүс:
”Лукатай гэр бүл салдаг”

Дуулиан, шуугиантай гэр бүлийн амьдрал олон нийт болоод цахим орчинг байлдан дагуулж эхлэв. Маргаан, эвлэрэл бүрээ цахим хуудастаа нэгбүрчлэн, ний нуугүй зарладаг Т.Дэлгэрмөрөн, Т.Ананда нар хэдэн удаа салж, хэдэнтээ эвлэрч буйг хүртэл андахгүй мэддэг болжээ. Тэгвэл тэдний маргааны талаар “Жаалхүү” фильмийн кино зохиолч, найруулагч Л.Таванбаяр өөрийн сэтгэгдлээ ийн хуваалцжээ.

Тэрээр “Багадаа үеийнхнээ дарамталдаг байсан Солонгосын хоёр ихэр волейболчин охид асуудалд орсны дараа хамтран ажиллагч, нүүр царайгаа болгодог асан компаниуд бүгд гэрээгээ цуцласан. Бүр тэр ч байтугай зарим компаниуд тэдэнтэй хамтарч ажилласандаа хэрэглэгчдээсээ уучлал гуйж, хоёр ихэрт өмнө нь өгч байсан цалингаа буцаан нэхэмжилж эхлэнгүүт волейболчин охид ч сандарсан байдаг. Тэгээд өөрсдийн фэнүүдэсээ хүлцэл өчин, уучлал гуйсан.

Ер нь бол хувь хүнтэй нь биш мөнгө, цалинтай нь хариуцлага тооцохоор хүссэн хүсээгүй ёс зүйтэй болж эхэлж байгаа юм л даа. Одоо манай "Жаргалтай гэр бүлийн нууц - Лука майонез"-ийг оруулж ирдэг компани яах бол? Надад бол тэр Лука-г хэзээ ч авмааргүй л санагдчихлаа. Бүр өрсөлдөгч компани нь "Лукатай гэр бүл салдаг" гэсэн сөрөг сурталчилгаагаар троллдвол тэгээд л дуус дуус...

ЖИЧ: Өнгөрсөн сард волейболын спортын одод болох 24 настай ихэр эгч дүүс И Жэ Ён, И Да Ён нар дунд сургуулийн багт тоглож байхдаа бусдыг зодож, хутга тулган сүрдүүлдэг байсан нь илэрч үндэсний шигшээ багаасаа хөөгдөн, Олимпийн наадамд оролцох эрхээ ч мөн хасуулсан юм.” хэмээн цахим хуудастаа бичжээ.


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Иргэн Одоо ингээд өөрсдийгөө хэмлүүлэх хэмжээндээ юм аа хийчихлээ ш дээ одоо яая гэхэв анх үйлдхээсээ л анхаарах ёстой байсан юм даа олгой хагравч тогоондоо энэ бичлэгээ яах гэж фэйсбүүк дээ тависын бэ жоохон учиртай байлдаа
IP:66.181.186.140  2021-03-01 18:42:31
Би Ёооё энэ хүүхэн ямар аймар шулам бэ,хажууд нь тансаг л амьдардаг болотой уг нь
IP:66.181.161.91  2021-03-02 00:34:42
Аня БИ-н өвчинд нэрвэгджээ
IP:64.119.19.93  2021-03-04 10:17:45
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.