Эрос хатагтай Т.Ариунаа нөхрийн хамт суулт зарлаж эхэллээ

2021/03/03
Share |
Хүмүүс:
Эрос хатагтай Т.Ариунаа нөхрийн хамт суулт зарлаж эхэллээ

"Ноёд" группийн ерөнхий захирал Г.Буяндорж, гэргий, МУГЖ Т.Ариунаа нар үр хүүхдийн хамт өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, суулт зарлажээ.  Тэд "хонгилын прокуроруудын улмаас бизнесийн 25 жилийн хөдөлмөрийн үр шим болсон 25 тэрбум төгрөгөө алдчихлаа" гэсэн юм.

Энэ талаар эрос хатагтай Т.Ариунаагийн нөхөр "Ноёд" группийн ерөнхий захирал Г.Буяндорж “Миний бие 1996 оноос хойш өнөөдрийг хүртэл 25 жил бизнесийн салбарт ажиллаж байна. Энэ хугацаанд "Ноёд групп" ХХК, түүний охин компани болох "Ноёд констракшин" ХХК-ийг өөрийн хүч хөдөлмөрөөр бүтээн босгосныг бизнесийн салбарынхан төдийгүй Монголын ард түмэн мэднэ.

Гэтэл цагдаа, прокурорын байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд, өмнө нь прокурорын байгууллага болон мөрдөн байцаах албанд ажиллаж байсан өмгөөлөгч нарын нарийн зохион байгуулалттай хууль бус үйлдэл, үйл ажиллагааны улмаас миний бие бүлэг этгээдүүдэд компаниа дээрэмдүүлж алдчихаад байна. Энэ хэрэг өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй арав дахь жилдээ шалгагдаж байна.

 


"Ноёд групп" болон охин компани "Ноёд контракшин" ХХК-ийн эзэмшил өмчлөлд байсан 6.5 тэрбум төгрөгийн хөрөнгө болох БЗД-ийн тавдугаар хороонд байршилтай 1.2 га газар, уг газар дээр баригдаж байсан 540 айлын "Сэлэнгэ-888" орон сууцны барилга, түүнд оруулсан 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, нийт 25 тэрбум төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийг бизнесийн хамтрагч гэх нэр бүхий иргэдэд залилуулсан. Залилуулсан гэдгээ мэдсэн даруйдаа цагдаагийн байгууллагууд гомдол гаргаж шалгуулахад, эсрэгээр нь намайг олон үндэслэлгүй хэргүүдээр удаа дараа шалгаж, 409 хоног цагдан хорьж хэлмэгдүүлсэн. Өдий арван жилийн хугацаанд бүх нотлох баримт байсаар байтал "шалгаж байна" хэмээн удаашруулсаар байна.

Тиймээс энэ хэрэгт оролцохдоо чиг үүргээ хууль бус хэрэгжүүлсэн цагдаа, прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудын ёс зүйгүй үйлдэл, үйл ажиллагааг эсэргүүцэн, шударга ёсны зарчмыг баримтлан ажиллахыг шаардаж байна. Мөн шударга ёсыг нэхэж буй шаардлагыг маань холбогдох газрууд хүлээж авч нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх хүртэл гэр бүлээрээ суулт хийж, цаашлаад тэмцлийн хурц хэлбэр болох өлсгөлөн зарлахаа мэдэгдэж байна.” гэсэн юм.
Тэгвэл тэд суулт зарлаж, шаардлагатай хариуг гурван хоногийн дотор ирүүлэхгүй бол өлсгөлөн зарлана хэмээн мэдэгдсэн юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin aldart lyivarchin zalilagch maani mext mexendee gegcheer uuruu zalilyyltsan yavj bgan bishvv.kkkk
IP:202.70.40.205  2021-03-03 20:08:08
tuya uuduu haysan chuluu uuriin tolgoi deer gej.olon ch huniig zalilsan da
IP:202.70.40.205  2021-03-03 20:09:30
zochin medeh ym alga a gehdee ene amjilt olohgui l bolvuu ingej ger bulee hamtad ni chirch gudmand garch yaahnav de, amjilt olohgui gej helsen shuu
IP:87.214.24.143  2021-03-04 19:25:41
Рр Ariunaa ch gesen urlagtaa horchin awgai shuu dee.
IP:202.21.108.240  2021-03-05 12:26:34
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.