Шадар сайд ”Март-8”-ны баярыг тэмдэглэхгүй байхыг уриаллаа

2021/03/05
Share |
Хүмүүс:
Шадар сайд ”Март-8”-ны баярыг тэмдэглэхгүй байхыг уриаллаа

Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эхрийг хамгаалах өдөр тохиодог. Өнгөрсөн жил цар тахлаас үүдэн улс даяараа нижгэр тэмдэглэдэг "Март-8"-ны баяраа тэмдэглэж чадаагүй. Тэгвэл энэ жил Шадар сайд С.Амарсайхан "Март-8"-ны баярын өдрийг тэмдэглэхгүй байхыг иргэддээ уриаллаа. 

Тэрээр цахим хуудсаараа дамжуулан "ЭРСДЭЛ байгаа цагт хүн бүр тодорхойгүй байдлыг удирдан зохицуулахыг хичээдэг. Бид ХАМТДАА эрсдэлийг тооцож олон зүйлээс татгалзаж чадсан. Настан буурлуудтайгаа цахимаар золгосон. Энхрий үрсээ эрсдэлээс хамгаалж өнөөдөр ч цахимаар хичээллэж байна. Хөл хорио тогтоож, өрх бүрээс шинжилгээ авч, аж ахуйн нэгжүүдээ 95 хувь хүртэл нээж ажил амьдралын хэвийн горимд шилжээд удаагүй байна.

Харин одоо "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр" буюу “Мартын 8”-ны баярыг хавтгайруулан тэмдэглэж, өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулахгүй, хариуцлагатайгаар татгалзахыг эрчүүд, эмэгтэйчүүдээсээ уриалж байна" гэжээ. Мөн "Байгууллага, хамт олон, иргэн, аж ахуйн нэгжүүд шар түвшинд ухамсартайгаар халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллах нь үйл ажиллагаагаа цаашдаа хэвийн явуулах, ажил амьдрал хэвийн үргэлжлэх, улбар шар, улаан түвшинд шилжихгүй байх боломжийг бүрдүүлнэ" гэж тодотгожээ. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
зочин Тэгээд тоглолт хийхийг зөюшөөрөөд байх нь??????
IP:64.119.23.58  2021-03-05 13:37:39
zochin Энэ Мартын 8 гэж эмэгтэйчүүд архиддаг өдрийг Орос Монгол хоёроос өөр газар мэддэг юм болов уу?
IP:202.55.188.44  2021-03-07 22:02:55
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.