Хүмүүс: |
Монголын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим лугаа гэр бүлийн хос дуучид болох Ардын дууны Юндэн Гөөгөө Д.Жавхаасайхан, Уртын дуучин Д.Үүрийнтуяа нар “Ганган” брэндийн нүүр царайгаар тодорчээ.
Үндэсний дээл хувцсыг стандарт чанарын дагуу маш нарийн ур ухаанаар ганган чамин урладгаараа онцлогтой тус брэнд японы гар нэхмэл торго болон Солонгосын силкэн торго, кашмерэн даавуу зэргээр бүтээлүүдээ урладаг төдийгүй дээд зэргийн чанар хийцийг эрхэмлэдэг байна. Загвар бүрээсээ цөөн тоогоор үйлдвэрлэж, зарим нь цор ганц хийгддэг нь үйлчлүүлэгчдийн таашаалд ихээхэн нийцдэг. Үндэсний дээл хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлоод байгаа “Ганган” брэндийн нүүр царай болсон орчин үеийн Юндэн, Нансалмаа гэгддэг Д.Жавхаасайхан “Алтан гадас”, Д.Үүрийнтуяа “Хөдөлмөрийн хүндэт медал”-иар тус тус шагнуулжээ.