Х.Ганхуягийн ахмадууддаа барьсан бэлгийн аархал

2021/03/09
Share |
Хүмүүс:
Х.Ганхуягийн ахмадууддаа барьсан бэлгийн аархал

Парламентад тодорсон шинэ гишүүдийн нэг Х.Ганхуяг “Төрийн банк”-наас 33 тэрбум төгрөгийн зээл авсан нь нотлогдож, тэр бүү хэл бизнесийн зээлийн хүүг 50 хувиар бууруулах тогтоолын төсөл санаачлан өргөн барьсан байдаг. Мөнгөтэй, хөрөнгөтэй гишүүд нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийнхээ байрыг эзэлж, боломжийг хураан авч байхад тэдэнд тооцох хариуцлага, торгох шийтгэл ч байдаггүй нь улс төрийн башир арга.

33 тэрбум төгрөг төрөөс авчихаад хэнэггүй явж байгаа Хассуурийн Ганхуяг баярын өдрийг тохиолдуулан ахмадууддаа жигтэйхэн тансаг бэлэг барьжээ. Нэрээ сийлсэн үнэ бүхий мөнгөн аяга, жааз бэлэглэжээ. Аргагүй л хэдэн тэрбумаар нь зээл авсан хүний аархал гэж энэ биз. Улстөрчдийн өөрийн зурагтай ном, аяга, таваг бэлэглэдэг нь хэрээс хэтэрч, мөнгөн аяга бэлэглэдэг шинэ моод Х.Ганхуяг гишүүн дэлгэрүүлэх нь.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.