Мэдээллийн ZINDAA.MN сайт 10 нас хүрлээ

2021/03/09
Share |
Хүмүүс:
Мэдээллийн ZINDAA.MN сайт 10 нас хүрлээ

Мэдээллийн ZINDAA.MN сайтын 10 жилийн ой өнөөдөр тохиож байна. "Эрхэт Монгол" медиа групп, "Жамух интернэйшнл" ХХК-ийн эрхлэн гаргадаг ZINDAA.MN мэдээллийн сайт 2011 оны гуравдугаар сарын 9-ний энэ өдөр Монголын цахим сэтгүүлзүйн салбарт хөл тавьжээ.
1996 онд анх хэвлэгдэн гарсан “Зиндаа” сонины эрхийг "Эрхэт Монгол” группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр 2002 онд шилжүүлэн авч "Зиндаа" сониныг шинэ тутам эрхлэн гаргаж, улмаар "Зиндаа” брэндийн цахим хувилбар болох ZINDAA.MN сайтыг 10 жилийн өмнө "mCast" компанитай хамтран байгуулснаар анхны шанг татсан байна.
Монголын цахим сэтгүүлзүйн салбарт 10 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ZINDAA.MN мэдээллийн сайт хөгжлийн үе шатуудыг туулж, 2018 онд бүрэн шинэчлэгдэж, шинэ бүтэц бүрэлдэхүүн, нийтлэлийн бодлоготойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Ингээд Монголд цахим сэтгүүлзүйг хөгжүүлж яваа ZINDAA.MN сайтын хамт олонд 10 жилийн ойн мэнд хүргэж, ураг нь үнэн байхыг хүсэн ерөөе.
 
 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.