Хүмүүс: |
Ардчилсан намын даргад өрсөлдөх нэр дэвшигчдийн дэнчин 90 сая төгрөг гэгдэж буй. Сунгаанд 19 хүн өрсөлдөхөөр материалаа өгсөн бөгөөд тус намын Дотоод сонгуулийн хороо өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, П.Галиндэв нарыг хассан юм. Харин О.Алтангэрэл нэрээ татаж, сунгаанд 16 хүн үлдсэн.
Өнөөдрийн 17:00 цагаас урьтаж 90 сая төгрөг нэр дэвшигчид босгох ёстой.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн 15:00 цагийн байдлаар нийт цугласан мөнгө 84,191,487.24 болжээ.
Ардчилсан намын даргад Ц.Оюунгэрэлээс гадна Д.Пүрэвдаваа, Б.Отгонбат, О.Цогтгэрэл, Б.Амарсайхан, С.Билэгсайхан, О.Амартүвшин, С.Эрдэнэболд, Ш.Жандос, Ж.Батсуурь, М.Тулгат, М.Чимэддорж, Б.Мөнхтулга, Н.Лхагвадорж, Ц.Уртнасан, Т.Энхсайхан нар өрсөлдөж байна.