Ерөнхий сайд А.Гансүхийг түдгэлзүүлэх албан бичиг хүргүүлжээ

2021/03/09
Share |
Хүмүүс:
Ерөнхий сайд А.Гансүхийг түдгэлзүүлэх албан бичиг хүргүүлжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа ёс зүйгүй мэдээлэлтэй холбоотойгоор албан тушаалаас нь түдгэлзүүлэхийг шаарджээ. Шаардлагад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нь зохисгүй асуудалд нэр холбогдсон байгаа тул Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэр хүнд, гишүүдийн хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг бий болгох үүднээс зайлшгүй албан тушаалаасаа түдгэлзэж, шалгуулах шаардлага үүссэн гэжээ.

Үндэсний Аюулгүй байдлын тухай хуульд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч томилох тухай заасан байдаг билээ.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.