”Түвшинбаяр “чөтгөр” мөн бол Энхбат бас “чөтгөр” болж таарна”

2021/04/07
Share |
Хүмүүс:
”Түвшинбаяр “чөтгөр” мөн бол Энхбат бас “чөтгөр” болж таарна”

Ковидын хажуугаар чих халууцуулж, сошиал орчинд шуугиан тарьсан мэдээ олимпийн аварга Н.Түвшинбаярын танхайн хэрэг байв. Сайн найзыгаа хэвтэрт ортол нь зодсон Н.Түвшинбаяр эмнэлэгт хэсэг ухаангүй хэвтэж байсан ч өдгөө торны цаана саатуулагдаж буй. Хүмүүсийн сэтгэл 

Олимпийн аварга найзыгаа түрээд явж байгаа энэ хөөрхөн зургийг хараад, бас сайтуудын мэдээний доорх сэтгэгдлүүдийг уншаад “Энхбат начин их сайн хүн бололтой” гэж бодов. Хурдан эдгэж, эрүүл саруул болохыг ерөөе.

20-иод жилийн өмнө нэг яруу найрагч залуу нөхрийг маань ноцтой гэмтээсэн юм аа. Олуулаа ярьж хөөрч, хундага тулгаж суутал тэр залуу Аюуртай санаа нийлээгүйдээ шаралхан, уурлаад гарч явсан ч гэнэт буцан орж ирснийг хэн ч анзаараагүй байдаг. Ингээд, цаашаа хараад сууж байсан нөхрийн маань толгой дээр шар айрагны , том аяга хагалчихаад хар хурдаараа гүйгээд алга болжээ. (Хамт сууж асан нөхөд нь хожим надад ярьсан л даа) Шар айрагны, өндөр, шилэн аяга маш зузаан, бөх бат байдгийг бүгд мэднэ. Тийм аяга хагарсан гэхээр ямар их хүчээр цохисон нь тодорхой.

Харин сэтгэгдлүүдээс үзвэл Түвшинбаяр аварга маш муу хүн бололтой. “Хар багаасаа найзалсан хоёр” хэмээн олон хүн баталжээ. “Найзаар нь хүнийг тань!” гэж Монголчууд ярьдаг.

Хэрэв Энхбат начин сайн хүн бол Түвшинбаяр аварга ч муугүй л хүн байх ёстой.

Хүн өөртэйгээ адилхан хүнтэй л он удаан жил нөхөрлөдөг биш үү? Зүрх сэтгэлээрээ тэс өөр хүмүүс 10 байтугай 5 жил ч хамт байж тэсэхгүй. Нэг нь бурхан, нөгөө нь чөтгөр байвал яаж ийм олон жил зам мөр нийлэх билээ. Тэгэхээр л, Түвшинбаяр хэрэв “чөтгөр “ мөн бол Энхбат бас “чөтгөр” болж таарах гээд байна л даа. Энэ бяцхан жишээнээс дүгнэхэд л яг одоо бид туйлширч байна.

“Санаандгүй байхад араас чанга цохичихоо  л зугтчихлаа. Аймаар өвдөж, уур хүрээд хойноос нь хөөсөн ч мөстсөн, машин зам дээр халтирч унаад… тэгээд гүйцсэнгүй” гэсээр нөхөр маань гэртээ ирсэн.

Цохиулсныхаа дараа цус гарч байгааг анзаараагүй учир Аюур малгайгаа шууд өмсчихөж. (Өвөл байсан.) Найзууд маань бүгд араас нь гүйлдэж гарсан тул харанхуй гудамжинд хэн ч цус урсаж буйг анзаарсангүй, тэгээд л тарцгаажээ. Нөхрийн минь ороолт, малгай, цамц, хүзүү, нуруу бие нь будагдчихсан юм шиг л улаан болчихсон байсан. Түргэнийн машинаар гэмтлийн эмнэлэгт очиж, маш олон оёдол тавиулсан  даа. Одоо ч Аюурын толгойд оёдлын, урт сорви болон овгор товгор бий.

Харин “гэмтэн” маань уучлал гуйх байтугай утсаа ч авахгүй алга болчихов оо.
Гэвч бид цагдаад мэдүүлээгүй, гомдол гаргаагүй. Сарын дараа, хэвлэлийн хүрээлэнд болсон нэг хуралд мань “гэмтэн” ирчихсэн сууж байхад Аюур өнөөх хурлыг хөтлөхөөр яваад оржээ. Хэн орж ирснийг мэдээгүй түүнийг хүнтэй яриад, цааш хараад сууж байхад Аюур нуруунаас нь гэнэт тэвэрч аваад “Араас гэтэж толгой хагална гэнэ ээ, чинийхийг одоо хагалаад өгье л дөө” гэж чанга хэлсэнд царай нь зэвхий дагаад л явчихаж. Гэвч ингэж хэлчихээд л Аюур инээчихсэнд өнөө залуу хариу тэвэрч аваад эвлэрцгээсэн юм.

Тэр үед FB гэж байсан бол би тэр залууд уурласан, гомдсондоо даруй поост бичээд, мөнөөхөн “зугтагч“-ийг нийгэм даяараа шүүн хэлэлцэж, мань эр маш их доромжлуулах байсан нь тодорхой.

“Азаар” тэгэхэд “хүн бүхэнд үгээ хэлэх боломж” байгаагүй юм. Хүссэн үедээ хүссэн үгээ хэлэх эрх чөлөө заримдаа өөр олон боломжийг биднээс булаадаг, хаадаг ч байж магадгүй.

20-иод жилийн өмнө “нийгмийн сүлжээ” байгаагаагүй тул яруу найрагч залуус асуудлаа нийгмээр шийдүүлээгүй  юм. Тодруулбал, өөрсдийн ухаан бодлоор, зүрх сэтгэлээр асуудлуудаа шийдэх нэг өвөрмөц “боломж”…(Биднийг жинхэнэ ёсоор насанд хүрэхэд тус болж байсан өвөрмөц зам)
Тиймээс ч ханийг минь ноцтой гэмтээсэн залуутай эвлэрэх, уучлах хүнлэг боломж бидэнд гарч. Тиймээс ч уур уцаараа барьж чадаагүй яруу найрагчид уучлагдах боломж гарч. Гомдол хорсолгүйгээр асуудлыг дуусгах, харилцаагаа авч үлдэхийн тулд тайвширцгаах цаг хугацааны боломж…

Түвшинбаярын хувьд уурын мунхагаар нөхрөө гэмтээсэн тул шийтгэлээ хүлээх нь тодорхой. Харин бидний хувьд алдаа хийсэн нэгэндээ ч “харгис бус” сэтгэлээр хандаж сурах эсэх нь тодорхойгүй л…

Эвдрэлцсэн хүмүүсээс эвлэрэх боломжийг нь булааж авахгүй байх… Үүний тулд хэн хэнийх нь сэтгэлд шивсэн доромж муу үгсийг бичихгүй, хэтэртэл хэлэлцэхгүй байх…

Тийм ч хэцүү биш хүнлэг хандлага…

Л.Өлзийтөгс" гэжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Ц Ээндээ ч бийй гоондоо ч бийй гэдэг бил үү? Хэн хэнд нь л буруу байсан байх гэхдээ хүнийг тэр тусмаа өвөр түрийндээ охж өссөн сайн найзаа арай л аймаар зодсон бгаам шүү
IP:192.82.74.155  2021-04-07 10:18:25
фак нэг зодооны асуудал биш. нэлээн хэдэн асуудал байгаа. арих уучхаараа тавьтаргүй гэсэн. тэрнээс 1 удаа хүн зодоод алдаа хийсэн бол бас юу болчив гэмээр байна
IP:202.131.245.194  2021-04-07 10:33:55
Иргэн Харин ч эсрэг тэсрэгийн нэгдмэлийн хууль гэгчээр өөрт байхгүй зантай хүнтэй илүү их найзалдаг шд ээ. Хоюулаа ноомой эсвэл хоюулааогцом түргэн зантай бол удаан нөхөрлөж чадахгүй. Ийм зүйл бичиж байгаа нь харамсалтай. Найзынх нь буруу байсан, “өдөж” уурлуулсан байсан, ер нь юу ч болсон байсан хүнийг ингэж зодож болохгүй, эр бяр уур омгоо тэвчиж чадахгүй байгаа нь хүмүүжил төлөвшилгүй хүний шинж, ард түмний итгэл хүндлэлийг юман чинээ тоодоггүй хоосон толгойтойн. Хүмүүжил бол асар том боловсрол.
IP:202.9.41.6  2021-04-07 10:37:36
Зочин Зохиолчнэртэй , зохион бичих, цээж бичихээс хэтэрдэггуй, , Аюур ч гэхшиг,эхнэр ч гэхшиг амьтад,, цэцэрхэх санаатай бол энэ сэдвээр ллав биш , ,,Зохиолтойгоо, зохион бичлэгтэйгээ Цаашаа шуу”.
IP:66.222.163.98  2021-04-07 10:51:54
Mgl Thh. Bi bas tegj bodohgui bna. Bur yamar ch hariltsaand 1 ni dandaa buuj ugdug.
IP:103.229.122.125  2021-04-07 11:17:16
Zochin Enhbat nachin zangiin taniad suuliin heden jil niilj naizlahaa bolison gesen shu de...mongo tugrug ner hund olood ireheer bardam bolj oorchlogdsiin bailgui de...
IP:64.119.21.234  2021-04-07 11:17:53
Zochin Solongost bol olnii tanil mongotei humuus aldaa gargasan bol ard tumneesee uilaad uuchlalt guigaad zogsoj bga...ahij Tv nevtruuleg buh yumand oroltsoh bolomjgui boldog...ner hundee mash ih boddog hariutslagatai zantai...harin manaid ner tortei humuus ni hamaagui deerengui haritsaatai er ni manaihan ih niigemsheegui zantai arhi uulaa gehed bainga hoorondoo zodoldoj bna odoo buh uls oron hogjood devjeed bhad niigemsheegui zangaasaa garaagui yum bolgoniig hucheer shiideh gene
IP:64.119.21.234  2021-04-07 11:28:51
Зочин 20 жилийн өмнөх 20гаранхан настай байхдаа толгой хагалсан үйл явдал, одоо болоод байгаа тархины хүнд гэмтэл 2 арай ялгаатай гэж ойлгож байна Тархиндаа маш их бэртэл аваад ухаангүй байгаа хүнийг хэмлэхээ больчихвол яасан юм бэ Хүүхэн энэ тэртэй холбож бичсэн сэтгүүлч, энэ зохиолч гээд ард түмнээ соён гэгээрүүлэх ёстой хүмүүсийн сэтгэхүй ийм байхаар яана даа
IP:66.181.161.96  2021-04-07 11:30:11
Үгийг нь гуйвуулжээ Өлзийтөгс яг ингэж хэлээгүй шүү, би уншингуутаа лайк дарж байсан. Энхбатыг муулж бичсэн гэж ойлгогдохоор болгоод тавьчихжээ, энд. Өгүүлбэрийн дундаас үгийг нь хассан юм уу хаашаа юм, утга нь илт гуйвсан байна шүү.
IP:59.153.112.146  2021-04-07 12:42:40
Зочин Хаха энэ мэдрэл авгай юу бичээд байгаан бэ. Шал 2 өөр үйл явц өрнөөд байна. Хүний амь нас сэхэх сэхэхгүйн асуудал яригдаж байна мал минь. Тэгээд ч энэ 2 тэгж ойр дотно байхаа болиод удаж байна. Түвшинбаяр тараа таниулж холдсон хөөе
IP:66.181.161.29  2021-04-07 12:53:53
Saruul Bodol Saruul bodol nudeere uzeegui baij tuilshraad yaahav , zovshudarga baitsgaa, hamgiin gol ni eruul saruul esen mend baih ni chuhal daraa ni uchir ni oldono, gehdee suuliin ued olimpiin avargaarai l baih shig
IP:87.214.24.143  2021-04-07 18:11:38
ахр хаха юуу вэээ Энэ өлзийтөгс гэгч гэрийн авгайн санаа бодлыг хэн ч асуугаагүй.түүн
IP:103.229.120.225  2021-04-07 19:18:58
ахр хаха юуу вэээ Энэ өлзийтөгс гэгч гэрийн авгайн санаа бодлыг хэн ч асуугаагүй.түүн
IP:103.229.120.225  2021-04-07 19:19:26
ахр түүний 2 дахь нөхөр аюурзана хүнд тархиа хаглуулсан асуудал начны ухаангүй бгаа 2 харьцуулах юм биш. энэ галзуу авгайн бодлоор бол гэмт хэргийн хохирогч бүрийг чөтгөр гэх нь эээ ккк Ийм тэнэг дүгнэлт хийх замаар Түвшинбаярын бөгсийг долоохгүйээ Ёстой мал авгай байж дэээ хөөрхий
IP:103.229.120.225  2021-04-07 19:20:09
Z Shal teneg um bichih um. Yamar ch logic baihgui!!! Tegeed tahir dutuu bolson hunii buruu boloh uu tee. Gemt heregtengees heden tsaas avch iim teneg um bichihee bolibol taarna. Zasgaas sar bur 8 saya togrog avdag hun ene metiin um mongoor bichuuleh uu ch bish. Harj l bgaarai. Udahgui Enkhnatiig buruutgasan mongonii trolluud ene met zondoo garch irne. Tuvshinbyar gemt hergee haatsailah gej ingej dooshoo oroh gej. Naiziinhaa bieiig ni yaj bgaa bol gej uuchlal guihiin orond. Buzar amitan umaa
IP:98.169.33.79  2021-04-07 19:58:02
Отгоо Олимпийн аваргын төлбөртэй нийтлэл юм уу тээ
IP:202.9.40.132  2021-04-07 21:50:39
СУРГАВАА ЯАСАН ТЭНЭГ ХҮҮХЭН БЭ?ШҮЛГЭЭ Л САРААЧ ОВОО ЮМ ГЭЖ БОДСОН УСАН ТЭНЭГ ДУРАК БАЙНА.ТАНАЙ НӨХӨР ТҮВШИНБАЯРЫН ЦОХИЛТЫГ ДААХГҮЙ САЛХИНД НЬ ҮХНЭ.ХАРЬЦУУЛАВ
IP:124.158.80.194  2021-04-08 04:20:02
Зочин Та нар л оролцохгүй бол шийдэгдэхээргүй гацчихаад байгаа хэрэг огт биш шүү дээ. Яг юу болсныг хэн ч мэдэхгүй мөртлөө л сошиалаар даарин дээр давс нэмэхээ боль л гэж бичсэн бна, зөв ш дээ. Энэ сайт ч нэлээд гуйвуулж ойлгогдох гарчиг өгчээ. Өнөөдрийн сэтгүүлзүйн байж байгаа царай л юм даа
IP:202.55.188.98  2021-04-08 10:57:51
юу уншчихав аа хүмүүсийн үг хэлэх эрхийг өлзийтөгс мэт боодог болчихсон уу. кккк өөрөө дутвал яасын. Хохирогчийг муу болгож харагдуулах гээд хэрэггүй ЧИ чадах ч гүй. Энхбат бол угаасаан хүн чанар сайтай, хөдөлмөрч хүн. Чам шиг юм харлуулъя гээд харлахгүй
IP:103.11.195.34  2021-04-08 11:17:11
Энэ их тэнэг хүүхэн Хүчирхийлэгчийг өмөөрсөөр байгаад үр дүн нь иймэрхүү. Чиний нөхөр гэмтэлд очоод ухаангүй хэвтээгүй, оёдол тавиулаад дуусаж. Харин энэ тохиолдолд үхэх сэхэх нь тодорхойгүй байна. Нэр алдарт хүрсэн хүмүүс бусдад сайн үлгэр болохын оронд ийм харгис хэрцгий үйлдэл хийж байгаад, алдар нэртэй хүмүүст үйлчилдэг хууль, өөгшүүлдэг хүмүүс байгаад л хүмүүс унтууцсан хэрэг. Түвшинбаярын толгой хагалж, хүн гэмтээсэн хэрэг ганц үүгээр дуусахгүй.
IP:192.82.67.41  2021-04-08 12:32:31
hehe uu ene chn harin ovoo hooson tolgoitoi mangar avgai baisan baina shu de bodvol ayurzantaiga niilj biche biz. hehe
IP:139.5.216.24  2021-04-08 15:44:47
Ккк Жинхэнэ эргүү хүн байна даа энэ толгой холбогч
IP:178.165.130.40  2021-04-10 17:31:58
yooy Өлзийтөгс гэж ийм эргүү хүүхэн байсымуу номыг нь гаргаж хаяхаас уншиж амжаагүй байсан юм
IP:192.82.73.58  2021-04-13 20:39:51
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.