Хүмүүс: |
Хар тамхи хэрэглэсэн хэргээр аавынд суугаад гарч ирсэн дуучин Б.Амархүү уран бүтээлийн ажилдаа ороод тун завгүй сууж буй. Хоёр жил гаран урлагийн тайзнаа гараагүй, дуулаагүй байгаа түүний ам ёстой л цангаж байгаа бололтой. Буриад улсын гавьяат жүжигчин Б.Амархүү “Amarkhuu vocal” сургуульдаа элсэлт аваад эхэлжээ. Дуу дуулах, тайзны соёл, хэмжээ авах, репертуар зэрэг дуу дуулах хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй аж.
Нөхрөө эзгүй байх хойгуур гэргий О.Ариунзул Англид загвар өмсөгчийн карьераа ахиулж, мэргэшсэн бол эх орондоо ирж, нөхөртэйгөө хамт бизнес эрхлээд завгүй гэрийн эзэгтэй болов. Хэсэг тусдаа байсан тэдний амьдрал эцэст нь нэг юм элэг бүтэн болсон.