Хүмүүс: |
Хүүхний тэнгэртэй Ц.Мянганбаяр, баян Базараас гадна “Эко” С.Нямдаваа цагтаа шуугиулж явсан үе бий. Хотын хамгийн ашигтай байрлалд өндөр хотхон, барилга сүндэрлүүлж, барилгын магнат явсан ч 48 барилга нь шаардлага хангахгүй, эхнээсээ усанд идэгдэн, сүйрч эхлэв. Одоо л ийм хүндхэн байдалд орсон болохоос бизнесээ эхлүүлж байхдаа миссүүдтэй холбогдож, наргиж л явлаа.
Анхны амьдралаа “Алтан тариа” компанийн П.Цэнгүүний охин Ц.Юнатай эхлүүлэн, хоёр хүүхэдтэй болсон ч, өрх тусгаарласан. Үүний дараа загвар өмсөгч, мисс Б.Буджаргалтай романс хэлхжээ хэмээн хэвлэлээр нэг шуугиулсан. Барилгын магнат баян эртэй хамтран амьдрах болсон Б.Буджаргал тухайн үедээ Сингапурын “Carrie models” агентлагт загвар өмсөж байснаас өөр түүхгүй. Өдгөө хэн, хэн нь нас сүүдэр дарж, сураг чимээ алдран олон жилийг үдсэн ч Б.Буджаргал тун даруу төрхөөр comeback хийв. Мисс юм хойно царай зүс, бие хаатай яриад байх зүйлгүй сайхан хүүхэн боловч аргагүй л нас дарж, жигтэйхэн намбайчихаж. Дуулианы эзэд болсон насны зөрүүтэй хосууд одоо чухам хамтран амьдарсан хэвээр үү, үгүй гэдгийг тааж баршгүй.
Ж.Билэгт