Хүмүүс: |
УИХ-ын сонгуулийн сурталчилгаа явагдсан өнгөрөгч сар гаруйн хугацаанд `25 дугаар суваг` телевизийнхэн орой бүр АН-ын сурталчилгааг зай завсаргүй цацаж, МАХН-ын эсрэг үзэл суртлыг нэвтрүүлсээр ирсэн. Гэтэл өчигдөр орой буюу сонгуулийн сурталчилгааны сүүлчийн өдөр тус телевизийнхэн АН-аас гэнэт зангаа буруулж, МАХН-ын захиалгат нэвтрүүлгүүдээр шөнийн 00 цаг хүртэл үзэгчдэд үйлчилж, АН-ыг газар доор ортол нь `хийлээ`. Тэгэхээр З.Алтай захиралд АХ намынхан нэлээд их мөнгө атгуулжээ. Мөнгө ч үнэхээр хүчтэй зүйл юм аа. Анхнаасаа дэмжсээр ирсэн АН-аас нь хүртэл эрхэм захирлыг урвуулж чаддаг байна шүү.
www.factnews.mn