Э.Цэндбаатар: Дээр дооргүй архи уудаг шүү дээ

2021/09/09
Share |
Хүмүүс:
Э.Цэндбаатар: Дээр дооргүй архи уудаг шүү дээ

Монголын боксын холбоо өнгөрсөн ням гарагт /2021.09.05/ хурлаа хийж ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосон. Гүйцэтгэх зөвлөл хоёр дахь хурлаа өчигдөр хийж, Гавъяат тамирчин Э.Цэндбаатарыг шигшээ багаас хасаж байгаагаа мэдэгдлээ. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор Э.Цэндбаатартай холбогдлоо. Түүнтэй холбогдоход нулимс дуслуулан ярьсныг энд тодотгох нь зүйтэй болов уу.

-Өөрийг тань шигшээ багаас албан ёсоор хасч байгаагаа мэдэгдлээ. Харамсалтай байна уу?

-Олимпийн наадмаар намайг дэмжсэн бүх хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Миний хамгийн том буруу нь ах нартайгаа нийлж архи уусанд байлаа. Тэр өдөр уг нь би зодуулсан юм. Гаднаас хоёр хүн орж ирээд намайг зодсон. Намайг зодсон хүмүүсийг боксчин биш гээд байгаа юм. Зодог тайлсан тамирчид байсан. Ж.Энхтөр багш өөрөө ч архи уудаг. Өөрийн гэсэн нэг ч шавьгүй байж ахлах дасгалжуулагч болсон. Яриад байвал их зүйл байгаа ч багшаа гэж хүндлээд яримааргүй байна. Олимпийн дэвжээн дээр багшийн үгийг сонсоогүй. Ж.Энхтөр багш бол туршлагатай багш биш. Туршлагатай багш гэдэг нь талийгаач Банди, Ганзориг багшийг хэлдэг юм. Яагаад Ганзориг багшийг ахлах дасгалжуулагч болгохгүй байгаа юм бэ гэж асуумаар байна. Ганзориг багш жижигхэн подволд хүүхдүүд бэлтгэж, тэр хүүхдүүд нь амжилттай яваад байхад Ж.Энхтөр багш Америкаас ирэнгүүтээ ахлах дасгалжуулагч болсон. Би ганцаараа архи уугаад байгаа юм биш дээр, доороо ялгаагүй шүү дээ.

-Олимпийн үеэр хэр зэрэг сайн дасгалжуулсан гэж дүгнэж байна вэ?

-Олимпийн хоёрдугаар үед намайг оноогоор ялсан гэдгийг хэлээгүй. Иймд би бүх хүчээ шавхсан. Хэрэв надад хоёрдугаар үед хожиж явааг хэлсэн бол би арай өөр тактикаар өрсөлдөх байсан. Гуравдугаар үед бол би хөл дээрээ ажиллаж чадах байсан.

-Цаашид ямар төлөвлөгөөтэй байна вэ. Мэргэжлийн боксын дэвжээнд тоглох уу?

-Би энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцмоор байна. Энэ бол миний хамгийн сүүлчийн дэлхийн аваргын тэмцээн. Би өөрийн жиндээ дэлхийн аварга болж чадна гэдэгт итгэлтэй байна. Би Азийн аварга болохын өмнө шигшээ багаас хасагдсан байсан. Олимпийн тэмцээнээс өмнө шигшээ багдаа байхгүй байсан. Холбоо одоо л ажил хийж байгаагаа харуулах гэж байгаа мэт мэдээлэл хийлээ.

-Иргэншлээ сольж магадгүй гэх таамаг байсан. Энэ тухайд?

-Тийм зүйл байхгүй. Би юу гэж эх орноосоо явах вэ дээ.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Олимпын хороонд Зодоон хэргээр үүсгэсэн байж болох юм. Бадар-ууган өөрөө спортоор амьдралаа бүрэн өөрчилсөн хүн байж энэ тамирчинд бас боломж олгох хэрэгтэй. Сүүлчийн дэлхийн аварга, олимпд нь өөр онцгой сайн тамирчин байхгүй л юм бол оруулчих л хэрэгтэйдээ. Урмыг нь хугалхаар ууцыг нь хугал гэж,Олимп спортын хорооны ахмад тамирчид дасгалжуулагчид нь сайн ярьж зөвлөж явдаг бол байдал арай өөр байх байсан байлгүйдээ. Амьдралд бүүр унах амиа хорлох байдалруу түлхчиж байгаа юм биш байгаа боксын холбооныхон минээ
IP:202.126.88.221  2021-09-09 13:01:54
gegee vhssssen ard tvmniihee itgeliig daaj chadahgvi olon udaagiin uwiagvi shijgiin vildel garagchihaad uuchlal guihiin orond ingej heleed suuj bhaasaa icheesei bilee. Ner turiig olhod hetsvv, Daaj ywah n bvr hetsvv bdgiin daa Tsendbaatar min.
IP:59.153.84.70  2021-09-09 13:34:47
iluu ugend durlagch Ergui bizde ve uuchlalt guij chadahgui bj hurgan yamaa omogtoi zailsan ni deer
IP:66.181.176.10  2021-09-09 14:29:05
Зочиш Уучлалт гуйх ухаан алга бол спортоос зайл зайл
IP:202.131.227.82  2021-09-09 17:33:35
Зочин Э.Цэндбаатар миний дүү ДАШТ-нд хурднаас хурдан өндрөөс өндөрт,хүчтэйгэ
IP:202.9.47.23  2021-09-26 16:56:34
kkk ehleed tsetserlegiin huuhed bna gej harsan shd mashinii duguigaar tatsan bandiig savh shig nariin deeree boginohon boojgoitoi iom baij ichq shaldan guij hun tsochoogood.
IP:66.181.178.244  2021-10-14 14:50:49
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.