”Олон улсын худалдаа логистикийн төв” ХК 3500 мод тарилаа

2021/10/18
Share |
Хүмүүс:
”Олон улсын худалдаа логистикийн төв” ХК 3500 мод тарилаа

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар "Нэг тэрбум мод" үндэсний хөдөлгөөн болон Нийслэлийн Засаг даргын шуурхай хурлаар өгөгдсөн үүрэг даалгаврын хүрээнд "Олон улсын худалдаа логистикийн төв" ХК аравдугаар сарын 17-ны өдөр Олон улсын авто худалдааны төвд мод тарьж, өдөрлөг зохион байгууллаа. 


Мод тарих үйл ажиллагаанд Нийслэлийн Архивын газар, Шунхлай ХХК, СХД-ийн 32 хорооны хамт олон, СХД-ийн 195 дугаар цэцэрлэг, Монголын дрифт автомашин сонирхогчдын холбоо, Гранд сэтгүүлийн хамт олон, Шувуулахуй холбоод оролцлоо. Өдөрлөгт Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан "Харш" хамтлагийн дуучин Баярт болон Rapper Thunderz оролцож, Авто худалдааны цогцолборт үйл ажиллагаа явуулж буй Аж ахуй нэгж байгууллагууд нийт 3500 модыг тарьж суулгажээ.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
hi tarisan modiig n havar sain usalj tordooroi
IP:138.113.138.211  2021-10-19 00:32:16
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.