Хятад иргэд зочид буудлын өрөөнд алт угааж байжээ

2008/07/01
Share |
Хүмүүс:
Хятад иргэд зочид буудлын өрөөнд алт угааж байжээ

БНХАУ-ын иргэн Чи Зи Рун, Жоу Си Шен, Сио Дин Жие нар `Аянчин` зочид буудлын 104 тоотод нууцаар алт угааж байгаад баригджээ. Тэд `Бид Хятадаас ирээд хоёр хонож байна. Энэ шороог Төв аймгийн Эрдэнэ сумаас авчран дотроос нь хар тугалгын сорьц авах гэж байсан юм. Бид алт угаагаагүй` хэмээн мэдүүлжээ. Хятад иргэдийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр байцааж байгаа бөгөөд угааж байсан шорооноос нь дээж аван УМХГ-ын төв лабораторид шинжлүүлэхээр өгсөн байна. УМХГ-ынхан шороог угаах явцдаа ямар нэгэн бодис хэрэглэх үгүйг тогтоох аж.

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.