Д.Амарбаясгалан: Судалгаагаар Монгол Улс хүний эрхийг хангах тал дээр муу гэж гарсан

2021/11/25
Share |
Хүмүүс:
Д.Амарбаясгалан: Судалгаагаар Монгол Улс хүний эрхийг хангах тал дээр муу гэж гарсан

Монгол Ардын намаас өнөөдөр /2021.11.25/ намын 30 дугаар их хурлын талаар мэдээлэл хийлээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, МАН-ын 30 дугаар их хурлыг товлосон. Их хурлаар МАН-ын даргыг баталгаажуулах, намын дүрмийн өөрчлөлт гээд намын ажлууд хийгдэнэ.

МАН удаа дараагийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан. Тиймээс бид маш том үүрэг хариуцлага хүлээж буй. Нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг судалгааны үндсэн дээр гаргаж ирсэн. Дундаж давхаргыг олноор бий болгох хүсэл зориг ихээхэн байна гэж харж байгаа. Энэ нөхцөлд хүрэхэд саад болж байгаа зүйл бол авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, хариуцлагагүй байдал байсаар байна. Хүний эрх хэрхэн, яагаад зөрчигдөж байгааг тогтмол судалж байна. Судалгааны хүрээнд хүний эрхийн асуудал өдөр ирэх бүрд хувьсан өөрчлөгдөж, олон янзаар зөрчигдөж байгаа юм. Тиймээс энэ асуудлыг онцгой анхаарах болсон. Олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар 2019-2020 онд Монгол Улс хүний эрхийг хангах тал дээр муу анхаардаг гэж гарсан. Тэгэхээр хүний эрхийн төлөв байдал, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, судалгааны тайлан бүтээлийг  мэргэжлийн хүмүүстэй хамтран хийж байна" гэв.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.