Ц.Цэрэнпунцаг: ”Богд Зонхова” цогцолбор барих гэж байгаад баяртай байна

2021/11/25
Share |
Хүмүүс:
Ц.Цэрэнпунцаг: ”Богд Зонхова” цогцолбор барих гэж байгаад баяртай байна

Тасганы овоон дээр барьж буй Богд Зонхова цогцолборыг  санхүүжүүлэхэд улсын төсвөөс 32 тэрбум төгрөг зарцуулахаар ирэх оны төсөвт тусгасан нь олны шүүмжлэл дагуулж буй. Энэ цогцолборыг барих санаачлагыг УИХ-ын гурван гишүүн гаргасны нэг нь Ц.Цэрэнпунцаг. Тэрбээр өнөөдөр сэтгүүлчдэд тайлбар өглөө. Ингэхдээ " Цар тахлын үед хөшөө барилаа гэж иргэд нэлээн шүүмжилж байх шиг байна. Ирэх оны төсөвт боловсрол, эрүүл мэндийн салбарт их наяд, их наядаар нь төсөв тавилаа шүү дээ. Үүнийг сайн анхаарах ёстой. Яг хэрэгтэй зүйлдээ зарцуулж чадаж байна уу. Эрүүл мэндийн салбарт хангалттай төсөв тусгалаа.  Европт дөрөв, тав дахь давлагаа эхэлж байна. Цаашдаа ч давалгаалахыг үгүйсгэхгүй. Бидний амьдрал үргэлжилж байна. Цар тахлын хажуугаар жуулчид ирээд юу үзэж, харах уу. Соёлын өв соёлоо сэргээж, үзэж харах зүйлээ бүтээх ёстой биз дээ. Энэ том төсөл явах ёстой гэж харж байгаа. Улсаас нэг ч төгрөг гараагүй. Бид өвдөж зовохоороо  ганданд очдог, хурим найраа хийсэн ч Жанрайсаг бурхандаа мөргөөд гардаг. Тэгэхээр жуулчин ирсэн ч хамгийн түрүүнд Гандан дээр очно. Тэгэхээр хотынхоо төвд байгаа энэ газраа сэргээж, нүүр улайхааргүй болгох хэрэгтэй. Харин ч хятад компанид зарагдсан байсан газарт "Богд Зонхова" цогцолбор барих гэж байгаад баяртай байна. Өнөөдөр зураг төсөл нь баталгаажсаны дараа 32 тэрбум төгрөгийн төсөв гарч ирлээ. Би цогцолборын барилгыг барьж эхэлснийг мэдэхгүй. Хандиваар цугларсан мөнгөөр л барилгын ажлыг эхлүүлсэн гэж ойлгож байгаа. Одоо тендерийг нь зарлаж, компани нь шалгарахаар хариуцаж байгаа албаныхан шийдвэрлэх байх" гэв.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Мэдэх нэгэн Энэ бөх Хөвсгөлийг ухах гэж гишүүн болсон юм шүү.. сайн харж байгаарай.. сэтгүүлчдээ...!!!!! !!
IP:172.58.84.243  2021-11-25 21:40:09
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.