Р.Сэддоржийн эргэж буцсан шийдвэр

2021/11/26
Share |
Хүмүүс:
Р.Сэддоржийн эргэж буцсан шийдвэр

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж Цогтцэций сумыг удирдлагагүй болгоод байна.

Тодруулбал, Л.Өлзийнэмэхийг Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай захирамжийг Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж есдүгээр сарын 17-нд гаргажээ. Гэтэл тэрбээр хоёр сарын дараа өөрийн шийдвэрээс буцаж, арваннэгдүгээр сарын 12-нд Л.Өлзийнэмэхийг үүрэг гүйцэтгэгчээс нь чөлөөлсөн байна. Хоёр сарын дотор өөрчлөгдсөн шийдвэрээс болж Цогтцэций сум удирдлагагүй болжээ.

Хуулиараа бол Л.Өлзийнэмэх Цогтцэций сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэх бүрэн эрхтэй. Энэ тухай Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.7 дугаар зүйлд:

Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ гэж заажээ.

Өөрөөр хэлбэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга Ц.Ууганцэцэг огцорсон тул дараагийн Засаг дарга томилогдох хүртэл Л.Өлзийнэмэх түр орлох хуулиар олгогдсон эрхтэй.

Гэтэл Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж дээрх заалтыг зөрчиж, Л.Өлзийнэмэхийг түр орлон гүйцэтгэгчээс нь чөлөөлөөд байна.

Цогтцэций сумын ИТХ-д МАН-14, АН-12, бие даагч 1 төлөөлөгч сонгогджээ. МАН-аас олонх болсон тул сумын Засаг даргаа томилох чөлөөлөх эрх нь тус намд ирсэн. Ингээд хуулийн хүрээнд хийгдсэн томилгоонд аймгийн Засаг дарга оролцож, төсөв хэлэлцэх гэж буй энэ үед Цогтцэций сумыг удирдлагагүй болгоод байна.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
TatOL buy doxycycline
IP:176.103.94.89  2021-12-05 11:21:40
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.