Ц.Сандуйгийн ойрын хүн гэгдэх А.Энхманлайг албан тушаалд томилов

2021/11/27
Share |
Хүмүүс:
Ц.Сандуйгийн ойрын хүн гэгдэх А.Энхманлайг албан тушаалд томилов

Засгийн газрын хуралдаанаар энэ долоо хоногт Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүдийг томилохоос гадна ИНЕГ-ын даргад С.Мөнхнасанг томилох шийдвэр гаргасан.

Мөн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр А.Энхманлайг томилсон юм. Түүнээс өмнө энэ албанд Ц.Ганхүү ажиллаж байсан бөгөөд АТГ-аас түүний гэрт нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө хураан авч шалгаж эхэлсэн юм. Үүний дараа тэрбээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ.

Дашрамд сонирхуулахад, Ц.Ганхүүгийн ажлыг авсан А.Энхманлай нь НИТХ-ын дарга асан Ц.Сандуйгийн ойрын хүн гэгддэг. Тэрбээр 2003-2004 оны хооронд Нийслэлийн газрын албаны Кадастрын хэлтэст газар зохион байгуулагчаар ажилд орж байсан гэх.  Мөн Нийслэлийн газрын албанд мэргэжилтэн, Баянзүрх дүүргийн газрын албаны дарга зэрэг ажлыг хашиж байсан. Нийслэлийн газрын албаны даргаар ажиллаж байсан Х.Болорчулууныг ажлаа өгөхөд оронд нь томилогдсон зэрэг намтар түүхтэй нэгэн юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
SweZL buy generic doxycycline
IP:45.93.80.143  2021-12-05 08:51:28
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.