С.Энхболд: Омикрон мутац халдварлах, тархах чадвар өндөр байж болзошгүй

2021/11/27
Share |
Хүмүүс:
С.Энхболд: Омикрон мутац халдварлах, тархах чадвар өндөр байж болзошгүй

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өөрийн албан ёсны цахим хуудаснаа коронавирусийн шинэ хувилбартай холбоотойгоор уриалга гаргажээ. 

Тэрбээр "ДЭМБ арваннэгдүгээр сарын 26-ны өдөр хуралдаж, SARS-CoV2 вирусийн шинэ хувилбар болох Омикрон (В1.1.529) мутацыг халдварлах, тархах чадвар өндөр байж болзошгүй учир "Онцгой анхаарал татах хувилбар" жагсаалтад бүртгэн авлаа.

Энэхүү хувилбарт альфа, бетта, гамма, дельта (4) хувилбарууд байсан бол ийнхүү нэгээр нэмэгдлээ. Одоогоор Өмнөд Африк, Боствани, Хонг Конг, Израиль улсуудад бүртгэгдээд байна.

Дэлхийн улс орнууд энэхүү хувилбарын талаар олон судалгаануудыг эхлүүлээд байна.

Энэ хувилбарын эсрэг ДЭМБ тухайлсан арга хэмжээг зарлаагүй байгаа бөгөөд хүн хоорондын зай барих, маскаа зүүх, гарын ариун цэврийг сахих, вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Мөн тун чухал шаардлага гараагүй бол гадаад оронд зорчихгүй байцгаая" хэмээжээ. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
GxwTX buy doxycycline online
IP:45.93.80.143  2021-12-04 14:11:39
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.