Шатар сонирхогчдын Баянгол дүүргийн аваргууд тодорлоо

2021/11/27
Share |
Хүмүүс:
Шатар сонирхогчдын Баянгол дүүргийн аваргууд тодорлоо

 

Монгол Улсын үндсэн хуулийн 30 жилийн ойг тохиолдуулан Улсын их хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж байгаа шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд Баянгол дүүргээ төлөөлөн оролцох шатарчид 2 өдрийн турш өрсөлдөн өнөөдөр дүнгээ гаргалаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг тэмцээн энэ жилийн хувьд халдвар хамгааллын дэглэм баримтлан дархлаажуулалтын 3-р тундаа хамрагдсан шатар сонирхогчид оролцсон нь онцлог байв.
Тэмцээний эрэгтэй тэргүүн байрт 2-р хорооны иргэн Дарийн Энхжаргал, дэд байрт 5-р хорооны иргэн Ойдовын Сайнхүү, гутгаар байрт 18-р хорооны иргэн Цэрэннадмидын Алтанхуяг нар тус тус шалгарч Өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал, Нийслэлийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнд оролцох эрхээр шагнагдлаа.
Тэмцээний эмэгтэй төрөлд тэргүүн байрт 18-р хорооны иргэн Ишбалдангийн Нангилмаа, дэд байрт 8-р хорооны иргэн Баттулгын Энхтуяа, гутгаар байрт 17-р хорооны иргэн Дамбалодойн Сайнзаяа нар тус тус шалгарч Өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал, Нийслэлийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнд оролцох эрхээ гардав.

ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа тэмцээнийг хааж хэлсэн үгэндээ ”Оюуны спортыг хөгжүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулж дүүргийнхээ иргэдийн төлөөлөл болсон та бүхэндээ талархал илэрхийлье. Тэмцээнд оролцсон нийт тамирчиддаа баярлалаа. Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, гэгээлэг сайхан бүхний дээдийг хүсье. Нийслэлийн Аварга шалгаруулах тэмцээнд нь амжилт хүсэн цаашлаад Улсын аварга та нараас маань тодрох ерөөл өргье” гэлээ.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.