Б.Сэмжидмаа цэргийн тангараг өргөх ёслолд оролцлоо

2021/11/28
Share |
Хүмүүс:
Б.Сэмжидмаа цэргийн тангараг өргөх ёслолд оролцлоо

 

Энэ сарын 25-нд 2021 оны 2 дугаар ээлжээр цэргийн жинхэнэ албанд татагдан Зэвсэгт хүчний 120-р ангид алба хааж буй дайчдын тангараг өргөх ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын 1-р орлогч дарга хурандаа С.Ганбямба, ХЗЦК-ын хурандаа Д.Өлзийбаяр, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, хурлын дэд дарга Ү.Батбаяр, эрх зүй, дотоод хяналтын хэлтсийн дарга С.Уранмандах, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Л.Цэрэгбаяр болон Зэвсэгт хүчний 120-р ангийн удирдлагууд оролцлоо.
Баянгол дүүргээс тус ангид 100 гаруй залуус алба хааж байгаа бөгөөд тэдэнд Хурлын дарга Б.Сэмжидмаа халуун баяр хүргэж хэлсэн үгэндээ "Дүүргийн анхны эмэгтэй удирдлагын хувьд Баянгол дүүргийн 220 гаруй мянган иргэдийн төлөөлөл, эрхэм хөвгүүд маань эр цэрэг болж, эх орныхоо энхийн манаанд үүрэг гүйцэтгэхээр үе тэнгийнхэнтэйгээ мөр зэрэгцэн тангараг өргөж буй дайчдаараа бахархаж байна. Эр цэргийн алба гэдэг Монгол эр хүн бүрийн бахархал. Би та нартай адил эр хүн, эр цэрэг төрүүлсэн ээж хүн. Миний хүү шиг, дүү шиг эрхэм хөвгүүдийнхээ эр цэргийн тангараг өргөх ёслолд оролцож байгаадаа баяртай байна.Туурга тусгаар Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, хүн ардын амар тайван амьдралын хамгийн үнэт зүйлс нь эр цэрэг, эрхэм та бүгдийн хариуцлага итгэл дээр байдаг юм шүү. Энэхүү албаа нэр төртэй хаагаад өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, үүргээ амжилттай гүйцэтгэхийг хүсье" гэж тус ангийн бие бүрэлдэхүүн, тангараг өргөсөн алба хаагчдад Баянгол дүүргийн ИТХ-ын даргын зүгээс иж бүрэн камерын систем болон дурсгалын зүйл, тангараг өргөсөн дайчдад цар тахлаас урьдчилан сэргийлэх хамгаалалтын хувцас, хэрэглэл, дархлаа дэмжих амин дэмүүдээр гарын бэлэг гардууллаа.

Тангараг өргөсөн бие бүрэлдэхүүнийг төлөөлөн Баянгол дүүргээс татагдсан Ц.Энхбаясгалан “Өчигдөрхөн л ижий, аавын эрх танхил хүү байсан залуус цэргийн албанд шамдан боловсорч, эх орноо хайрлах энгүүн сэтгэл тээж зогсоно. Үеийн залуустайгаа мөр зэрэгцэн эх орондоо тангараг өргөж, золбоо хийморьтой байж, эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэнд өөрийн хувь нэмрийг оруулан зүтгэж, өөртөө итгэлтэй, албандаа зүтгэлтэй, амьдралд шударга байх зарчмыг баримтлан сурлага, сахилгын өндөр амжилт гарган, эх орноо хайрлах үзэлтэй бие хүн болон төлөвшиж, албаа нэр төртэй хаахыг уриалж байна” гэлээ.

Тангараг өргөх ёслолын арга хэмжээний үеэр ар гэртэй нь цахим уулзалтыг зохион байгуулсан бөгөөд эцэг эхийн төлөөлөл Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, Батлан хамгаалах яам, нийслэл, дүүргийн Цэргийн штаб, дүүргийн ИТХ-ын дарга удирдлагуудад баярлаж байгаагаа илэрхийлсэн юм.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
FzhCE buy doxycycline without dr prescription
IP:62.76.7.103  2021-12-05 14:29:12
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.