ЭМЯ-ны Шуурхай баг Чингис хаан нисэх буудал дээр ажиллаж байна

2021/11/28
Share |
Хүмүүс:
ЭМЯ-ны Шуурхай баг Чингис хаан нисэх буудал дээр ажиллаж байна

Covid-19-ийн шинэ омикрон хувилбар гарсантай холбогдуулан өнөөдрөөс /2021.11.28/ эхлэн Чингис хаан олон улсын нисэх буудалд бүх хуваарьт нислэгт хяналт хийж ажиллаж байна. Улаанбаатар хотод буусан онгоцнуудаас Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн баг шинжилгээ авч нэвтрүүлж буй юм. Түүнчлэн Эрүүл мэндийн яамны Шуурхай баг хяналт тавьж ажиллаж байна.

Өчигдөр УОК хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргасан билээ. Шадар сайд С.Амарсайхан ярихдаа “ДЭМБ шинэ хувилбарыг “Омикрон” гэсэн нэрээр нэрлэсэн байна. Энэ хувилбар Африкийн улсуудад бүртгэгдсэнтэй холбогдуулж Монгол Улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх, олон улсад авч буй арга хэмжээний хүрээнд зарим арга хэмжээг авах болсноо танилцуулъя. Айж түгшиж сандрахгүйгээр тайван хандах хэрэгтэй байна” гэв.

  • Халдвар тархсан улс орноос ирж буй, дамжин өнгөрсөн гадаадын иргэдийг хүлээн авахгүй.
  • Тэдгээр улс оронд зорчсон, эрсдэлтэй бүсээр аялсан Монгол Улсын иргэдийг эх оронд нь авна. Гэхдээ хувийн зардлаар нь 10 хоногийн тусгаарлалтанд байлгана.
  • 200 гаруй энхийг сахиулагчид ирсэн. Тэднийг 10 хоногийн хугацаанд цэргийн амралтанд тусгаарлахаар боллоо.
  • Нисэх онгоцны буудал, авто замын боомт, хилийн шалган нэвтрүүлэх, хил хяналтын орчимд иргэд зорчигчдоос шинжилгээ бүрэн авна.
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.