У.Хүрэлсүх В.В.Путинд эмгэнэлийн цахилгаан утас илгээв

2021/11/29
Share |
Хүмүүс:
У.Хүрэлсүх В.В.Путинд эмгэнэлийн цахилгаан утас илгээв

Өнгөрөгч Пүрэв гарагийн өглөө ОХУ-ын Кемерово мужийн Листвяжная нүүрсний уурхайд метан хий дэлбэрсний улмаас амиа алдсан хүний тоо 52 хүрээд байна.

Эл харамсалтай хэрэгтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэлийн цахилгаан утас илгээв. Эмгэнэлд: “Оросын Холбооны Улсын Кемерово мужид болсон уурхайн ослын улмаас уурхайчин, онцгой байдлын аврагч зэрэг олон хүний эрдэнэт амь эрсэдсэнд гүнээ харамсаж байна. Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Танд болон Оросын ард иргэд, амь насаа алдсан хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
JkqQD buy doxycycline without prescription
IP:62.76.7.103  2021-12-05 03:30:18
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.